Хиймэл оюун ашигласан тул Австралийн оюутнууд шалгалтаа цаасаар өгөхөөр болжээ


Б. Ирээдүй | YOLO.MN
2023-01-11

Австралийн их сургуулиудын оюутнууд хиймэл оюун ухаан (Artificial Intelligence) ашиглан шалгалтаа өгч байгааг илрүүлсэн тул шалгалтыг цаашид цаасаар авахаар болжээ.

Зарим их сургууль дотоод журамтай хиймэл оюун ашиглан хууран, мэхлэхтэй холбоотой шинэ заалт оруулсан бөгөөд ийнхүү технологийн шинэ арга барил ашиглан мэхэлж байсан тохиолдлуудыг илрүүлсэн байна.

Тухайлбал "ChatGPT" компани ямар ч сэдвийн асуултад текстээр хариулж чадах AI бүтээж "OpenAI"-д байршуулжээ. Гэвч технологийн сөрөг нөлөөнөөс болгоомжилж Нью Йорк хотын бүх их сургуулиудад хориглосон байна.

"Энэ бол их сургуулиудын хэзээ ч ялж чадахгүй уралдаан" гэж хиймэл оюуны мэргэжилтнүүд хэлжээ. Хиймэл оюун ашиглах арга дэлгэрч байгаатай холбогдуулан "The Group of Eight"-н их сургуулиуд арга барилаа шинэчилж буйгаа мөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TheGuardian

#Мэдээ