BTS хамтлагийн Jin болон Astro хамтлагийн гишүүн Cha Eunwoo Солонгосын урлагийн салбарт гайхалтай дуу хоолой, бүжгийн авьяас, давтагдашгүй дүр төрхөөрөө ялгардаг билээ. Тэд саяхан Dior брендийн ижил цамцыг өмсөж, өөр өөрсдийн өвөрмөц хэв маягийг харуулсан юм.
Cha Eunwoo бидний мэдэхээр Францын тансаг зэрэглэлийн Dior брендийн албан ёсны элч, төлөөлөгчөөр ажилладаг.
Cha Eunwoo саяхан Dior-ийн загваруудаас өмсөн Cosmopolitan Korea сэтгүүлийн 2022 оны 9 дүгээр сарын дугаарын нүүрэнд гарсан.
Дуучин, жүжигчин, загвар өмсөгч тэрээр 4500 долларын үнэтэй “Spring Ball Dior” болон 1950 долларын үнэтэй “Bobby” цамцаар гоёсон нь түүнийг яг л дэлгэцийн цаанаас гарч ирсэн мэт харагдуулж байлаа.
Cha Eunwoo энгийн цамцыг ямар нэг хүчин чармайлтгүйгээр, дур булаам, дэгжин, ихэмсэг болгож байв.
Харин BTS-ийн Jin саяхан Dior-ын “Bobby” цамцыг өмссөн нь Cha Eunwoo-ээс огт өөр мэдрэмж төрүүлжээ. Жин тус цамцыг Lee Young Ji-ийн “No Prepare” шоуны сүүлчийн анги дээр өмссөн. Түүний дүр төрх энгийн мэт боловч дээд зэрэглэлийн мэдрэгдэж байв.
Jin тус цамцыг хар саарал өмдтэй хослуулж, сул долгионтой үс нь хөрш айлын хөөрхөн хөвгүүнийг санагдуулахуйц сэтгэл татам, эгдүүтэй харагдаж байсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх