"Gangsta's Paradise"-ын реппер Coolio 59 насандаа өөд болжээ


Б.Ирээдүй | YOLO.MN
2022-09-29

Grammy-н шагнал хүртэж байсан, "Gangsta's Paradise" дуугаараа алдартай реппер Coolio 59 насандаа өөд болжээ.

Coolio буюу Бага Артис Леон Айви АНУ-ын Лос Анжелес хотод найзынхаа гэрт өөд болсон гэж менежер Жарез Пози мэдээлсэн байна. Одоогоор үхлийн шалтгаан тодорхойгүй аж.

Түүний 1995 онд гаргаж байсан Gangsta’s Paradise дуу дэлхий даяар алдаршиж 1996 оны "Grammy Awards" наадмаас шилдэг реп дуугаар тодорсон юм. Энэхүү дуу нь 1995 оны "Dangerous Minds" киноны дуу бөгөөд 1976 онд гарч байсан Стиви Уондерын "Pastime Paradise" дуунаас санаа авсан.

Эх сурвалж: TheGuardian, AP

#Мэдээ