Парис Хилтон сураггүй алга болсон Чихуахуа үүлдрийн “Даймонд бэби” (Diamond Baby) хэмээн нохойгоо олоход тусалсан хүнд 10 мянган ам.доллар санал болгожээ.
Тэрбээр есдүгээр сарын 14-нд алга болсон Даймонд бэби нохойн зурагт хуудас бүхий нийтлэлийг өөрийн сошиал хуудаст байршуулан “Олж өгсөн болон нохойн талаарх мэдээлэл өгсөн хүний нууцыг чанд хадгалан мөнгөн шагнал олгоно” хэмээжээ.
41 настай Хилтон "Олон хоног өнгөрсөн ч Даймонд бэби маань ор сураггүй алга болсон хэвээр байна. Энэ бол миний амьдралын хамгийн хүнд үе болж байна. Би түүнийгээ маш их санаж, дэргэд минь үргэлж хамт байдаг түүнгүйгээр миний нэг хэсэг алга болчихсон юм шиг санагдаж байна” хэмээжээ.
Мөн Парис тэжээвэр амьтдын зургаан ч зөн билэгчтэй холбогдсон ба тэд бүгд Даймонд бэби нь амьд гэдгийг баталж, хайртай амьтан нь буцаж ирэх найдвар төрүүлсэн гэжээ. Дараа нь тэрээр 20,4 сая дагагчдаа хандан тусалж чадах хэн бүхэнд 10 мянган ам.доллар төлөхөд бэлэн байгаагаа хэлжээ.
Тэрбээр "FindDiamondBaby@gmail.com хаягаар холбогдоно уу. Түүнийг аюулгүй буцааж өгөх эсвэл мэдээлэл өгөхөд 10 ам.долларын шагнал олгох ба бид ямар ч асуулт асуухгүй!" хэмээн Хилтон бичжээ.
Гэрт нь болсон зураг авалтын үеэр нэг ажилтан хаалгыг онгорхой орхисон байх үед нохой нь гарч яваад алга болсон байна. "Манай гэр бүл, найз нөхөд гээд маш олон хүн хайсан ч бид олсонгүй. Бид гэрийн тэжээвэр амьтдын мөрдөгчдийг хөлсөлж, нохойгоо дроноор хайж олохыг хичээж байна. Би түүнийгээ буцааж авахын тулд чадах бүхнээ хийх болно” гэжээ. Мөн Даймонд Бэби нь түүний хувьд охин шиг нь байдаг хэмээжээ.
Эх сурвалж: Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх