Зарим нетизенүүд Женнигийн шинэ дууны хувцсыг хэт задгай байна гэж шүүмжилжээ


Б.Дариа | YOLO.MN
2022-08-16

Бидний удаан хүлээсэн BLACKPINK-ийн шинэ уран бүтээл гарах дөхжээ. Pink Venom цомгийг зарласнаас хойш концепт зураг, видео бичлэгүүдээ цацсаар байна. Зураг, бичлэгүүдээс тэдний энэ удаагийн дүр төрх, концепт урьд өмнөхөөсөө илүү ширүүн, хурц болсныг та нар ч бас анзаарсан л биз?

Фенүүд ч, фен биш ч дэлхий даяар тэдний гайхалтай дүр төрх, шинэлэг концептийг биширсээр...

…бас тэдний дур булаам хувцаслалт нь охидын дүр төрхийг тодотгож илүү “харизматик” /сэтгэл татам/ харагдуулах аж.

/Яая гээд байгаа юм бэ?/

Гэхдээ зарим нетизенүүд /интернет идэвхтэй хэрэглэгчид/  Jennie-гийн хувцаслалтын тухай ийн шуугиад авчээ. Тэд уг хувцасны хэтэрхий ил задгай байгаад нь дургүйлхэж байгаа ба айдол тайзан дээр өмсөхөд тохиромжгүй гэж үзсэн байна.

  • "Jennie, яагаад ингэж хувцасласан юм бэ?"
  • “Jennie-гийн хувцас юу вэ…???? Тэр энийгээ өмсвөл хэзээ ч бүжиглэж чадахгүй"
  • "Jennie-гийн хувцсанд юу тохиолдоо вэ..?

Гэхдээ бусад хүмүүс түүнийг энэ хувцсаа тоглолтын үеэр өмсөхгүй байх магадлалтай гэсэн бол зарим нь түүнийг ийм хувцас өмсөх хангалттай насанд хүрсэн гэж хэлж байв.

  • “Jennie-гийн хувцаслалт үнэхээр нүд булаам байна, бас түүнд сайхан зохижээ. Тэр үнэхээр хөөрхөн байна”
  • “Jennie үнэхээр халуухан харагдаж байна биш гэж үү?”
  • "Хувцаслалт нь гайхалтай, энэ удаагийн концептийг тэсэн ядан хүлээж байна"
  • “Тэд тайзан дээр ийм хувцас өмсөх гэж байгаа юм биш, цомгийн концептийг илэрхийлж буй хэрэг, гайхалтай кк. Та нар яагаад ингэж шуугиад байгаа юм? Тэд ямар насанд хүрээгүй хүүхэд биш,  би бол BLACKPINK-ийг тэсэн ядан хүлээж байна"

Тэд ийн хэлжээ. Гэхдээ эцсийн эцэст гишүүд л өөрсдөө гадаад төрхөндөө итгэлтэй, биед нь эвтэйхэн байвал зүгээр биш гэж үү? Энэ л чухал шүү дээ!

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай