Дэлхийн хамгийн том сансар судлалын агентлаг NASA 1958 оноос эхлэн өдөр бүр сансрын зураг авдаг гэнэ. Google-ээс өөрийн төрсөн өдөр, эсвэл аль нэг тэмдэглэлт өдрөөр авсан сансрын зургийг харж болох ба энэхүү нийтлэлээр BTS хамтлагийн гишүүдийн төрсөн өдрөөр авсан сансрын зургуудыг харцгаая.
1. Jungkook
Хамтлагийн хамгийн отгон буюу maknae гишүүний төрсөн өдөр бол 1997 оны есдүгээр сарын 1. Энэ өдөр дэлхийгээс 500 гэрлийн жилийн цаана оршдог Aquarius нэртэй бүлэг одууд дунд нартай төстэй од үхэж байсан ба амьдралынхаа сүүлийн хэдэн мянган жил the Helix нэртэй гаригийн мананцар үүсгэсэн байдаг. Энэ нь од үхэхэд болдог түгээмэл нөлөө бөгөөд Jungkook-ийн төрсөн өдрөөр зургийг нь даржээ.
2. V
V 1995 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр төрсөн ба энэхүү өдөр Х-ray хамгийн хүчтэй ялгаруулдаг LMC X-1 нэртэй хоёртын одны системийн зургийг авсан байна. Энэхүү одны системийг хар нүх болох өндөр магадлалтай гэж үздэг учир зургийг нь авчээ.
3. Jimin
Харин Jimin-ий төрсөн өдөр болох 1995 оны аравдугаар сарын 13-ны өдөр манай нарны системийн хамгийн том гариг болох Бархасбадь болон түүнтэй хамгийн ойр оршдог Galilean сар болох Io-ийн зургийг буулгажээ. Зургийн зүүн буланд тод сүүдэр харагдах ба энэ нь Бархасбадь-ийн хамгийн том сар Ganymede-ийн сүүдэр юм.
4. RM
Хамтлагийн ахлагч RM 1994 оны есдүгээр сарын 12-ны өдөр төрсөн ба энэ өдөр авсан сансрын зураг олдоогүй ч тус оны 9 сард сансрын зам дээр хөвж буй хүний гайхалтай зургийг авсан байдаг. Энэхүү зурагт сансрын нисгэгч Mark C. Lee шинэ SAFER системийг шалгаж байгааг уг зураг харуулна.
5. J-hope
Бүжгийн машин J-hope-ийн төрсөн өдөр 1994 оны хоёрдугаар сарын 18 ба түүний 4 насны төрсөн өдрөөр тэнгэрт байдаг хамгийн тод гаригийн мананцруудын нэг болох M27 нэртэй Дамббелийн мананцрын зургийг авчээ. Хэрэв нар мөхөх бол үүнтэй төстэй мананцар болно гэж үздэг.
6. Suga
Suga 1993 оны гуравдугаар сарын 9-нд төржээ. Гишүүний 5 насны төрсөн өдрөөр Ангараг гариг дээрх Yogi нэртэй чулууны зургийг авсан байна. Ангарагийн чулууны хамгийн сайн зураг ч байж магадгүй хэмээн ярьдаг.
7. Jin
1992 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр BTS хамтлагийн ахмад гишүүн Jin төрсөн ба түүний 4 насны төрсөн өдрөөр дээрх зургийг авчээ. Энэхүү зурагнаас сарны өмнөд туйлд мөс байж болзошгүйг харж болох ба үүнийг хүн төрөлхтөн анх удаа харсан юм. Түүгээрээ энэхүү зураг сансар судлалд маш чухал баримт болсон байдаг.
8. BTS debut
BTS хамтлаг 2013 оны зургаадугаар сарын 13-ны өдөр анхны уран бүтээлээ гаргаж, debut хийж байсан ба энэ өдөр дөрвөн гарагийн нар жаргаж буй зургийг буулгасан байна. Түүнээс өмнөхөн буюу тавдугаар сарын 25-нд авсан зарим зургуудтай нийлүүлэн уг дөрвөн гарагийн зургийг бүтээжээ. Бархасбадь, Сугар, Буд гаригуудын, Elnath одны мөр болон дэлхий дээрх Грек улс уг зургагт харагдаж буй юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх