Анжелина Жоли, охин Шилотой хамт Ромд тоглолт үзсэн нь олны анхаарлыг татжээ


Сондор | YOLO.MN
2022-07-13

47 настай жүжигчин Анжелина Жоли 16 настай охин Шилотой хамт Италид зугаалж, Ром хотноо өнгөрөгч бямба гарагт хамт тоглолт үзсэн нь олны анхаарлыг татжээ.  

Учир нь ээж охин хоёр тоглолт үзэж буй бичлэгт тэд хамтдаа үзүүлбэрийг ихэд таашаан ярилцаж, хөгжилдөн үзэж байгаа нь бусдад үлгэр жишээ, шүтэн бишрэгчдийнх нь хувьд хайр татам харагджээ.

Тэд 2021 оны Евровидение дууны уралдааны ялагч, Италийн рок хамтлаг Манескинийг үзэхээр хотын түүхэн Цирк Максимусын талбайг дүүргэсэн 70 мянга гаруй үзэгчийн нэг байв.

Шило охин мөн бүжиглэх авьяасаараа аль хэдийн алдартай болсон. Өнгөрсөн сард тэрээр хэд хэдэн бүжигчдийг онцолсон Hamilton Evans Choreography-ийн видеонд багтаж, өөрийн хип хоп бүжгийн авьяасаа харуулсан юм. Харамсалтай нь Шилогийн бүжиглэж буй бичлэг цахим ертөнцөд тарсны дараа бүжиг дэглээч Хэмилтон Эванс түүний хэсгийг бичлэгээс хассан байна. Учир нь "Түүний хувийн орон зай, аюулгүй байдлыг хангах үүднээс ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хасав" хэмээх тайлбар YouTube хуудастаа бичсэн байв.

Шило бол Анжелина Жоли, Брэд Питт нарын зургаан хүүхдийн нэг юм. 2016 онд салсан Жоли, Питт нар мөн 20 настай Мэддокс, 18 настай Пакс, 17 настай Захара, энэ долоо хоногт 14 нас хүрэх ихэр Вивьен, Нокс хэмээх ихэр хүүхэдтэй билээ.

Эх сурвалж: Today

#Оддын тухай