АНГЛИ ХЭЛНИЙ үгсийн сангаа САЙЖРУУЛАХАД тань туслах топ 4 АПП


Б.Батхүү | YOLO.MN
2016-10-24

Англи хэлний үгсийн сайнгаа сайжруулмаар байдаг ч хэрхэн чээжилж, үгээ сонгохоо мэдэхгүй төөрөлдөж байвал чамд танилцуулж буй дараах аппликэйшнүүдээс утсандаа суулгаад хэрэглээрэй.

1. Memrise: Learn Languages Free


Энэ чиглэлийн хамгийн алдартай апп-уудын нэг. Олон видео, тоглоомууд зэргээс бүрдсэн энэ апп арай шинэлэг, хөгжилтэй аргаар үгийн сангаа дээшлүүлэхэд тань шинжлэх ухаанд тулгуурлан үр дүнтэйгээр туслах болно.


2. Vocabulary Builder-Magoosh


Энэхүү апп нь 1200 гаруй үгийг жишээ өгүүлбэр, хэрэглээ болон дуудлагын хамт багтааж өгсөн маш хэрэгтэй апп-уудын нэг юм. Та өөрийнхөө түвшинд тохирсон үгнүүдээ цээжлэн үе давах замаар түвшинээ ахиулах боломжтой ба TOEFL, SAT, GRE зэрэг шалгалтуудад түгээмэл орж ирдэг олон үгийг энгийн аргаар цээжлэх давуу талтай.


3. VoLT – Vocabulary Learning


Хэцүү англи үгнүүдийг цээжлэхэд илүү хялбар болгож өгёөн маш хэрэгтэй апп-уудын нэг. Үг болгоны хэрэглээ, зураг, ойролцоо ба эсрэг утгатай үгнүүд нь байх учир олон боломжийг авах ба  өөрийгөө шалгах тестүүдийг оруулж өгсөнөөр илүүү боловсронгуй болсон юм.


4. Word a day: Improve English


Өдөр бүр нэг шинэ үг цээжлэхийг хүсдэг бол энэхүү апп-ийг хэрэглээд үзэхэд гэмгүй юм. Өмнөх апп-уудын адилаар үг болгон дээрээ жишээ, тайлбарыг агуулсан ба өөрийн түвшиндээ тохируулж үгээ цээжлэх боломжтой.



Эх сурвалж: www.goodyouths.com

 

#English #Lesson #App