Бидний амьдарч буй ертөнц бодит ертөнц мөн үү? Хүн төрөлхтөн бодит төрөл зүйл мөн үү? Эсвэл бид зүгээр л бодит гэж бодож байгаа юм болов уу? Эдгээр асуултад хариулт өгч мэдэх нэгэн сонирхолтой магадлалыг авч үзэцгээе.
Simulation гэж юу вэ?
Симуляци буюу загварчилсан, зэрэгцээ орших ертөнц. Бидний оршин буй ертөнц загвар төдий эсвэл маш том компьютер. Харин бид энэ компьютер доторх дүрүүд. Энэхүү магадлалыг “Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск дэмждэг бөгөөд олон олон ярилцлага, подкаст дээр энэ талаар дурдсан байдаг. Тэрээр, “Энэ ертөнц бодит байх магадлал 1 тэрбумд 1 хувь” гэсэн байдаг.
Мөн философич Ник Бостор хүмүүс загвар ертөнцөд байх магадлал 20 хувь хэмээсэн байдаг. Ингээд бодоод үзэхээр энэ тийм ч боломжгүй магадлал биш юм. Огторгуй үүсээд 13,8 тэрбум жил болж байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд видео тоглоом асар хурдацтай хөгжиж, маш нарийн хөгжүүлэлттэй 3D тоглоомууд нээлтээ хийсэн байна. Цаашид ч илүү олон шинэ нээлт, дэвшилтүүд гарсаар байх нь ойлгомжтой.
Тэгвэл хүн төрөлхтөн уг 40 жилээс хэдэн зуун сая жилийн өмнө технологийн дэвшилтэд хүрч өөрсдийн загварыг (биднийг) бүтээсэн байж болох юм. Энэ тохиолдолд бид өөр нэгэн "хүн"-ий загвар гэсэн үг. Хүн төрөлхтөн угаас байгаагүй, өөр нэгэн төрөлхтөн, өөр нэгэн оршихуйн бүтээсэн загвар ертөнцийн нэгэн дүр нь бид байж болох юм. Энэ ертөнцийг компьютер гэж үзвэл асар том байх ёстой ба өөрийгөө хуулбарладаг, сэргээх чадвартай роботууд өөр гараг руу явуулж, асар том компьютерыг бүтээсэн байх магадлалтай гэсэн таамаг ч байдаг.
Гэхдээ уг таамаглал гурван боломжит хувилбартай.
- Соёл иргэншил, хүмүүс загварчилсан ертөнц үүсэхээс өмнө устсан.
Уг хувилбарт үзсэнээр хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилт хязгаартаа хүрч соёл иргэншил үгүй болох ба хүн төрөлхтөн дэлхийн дулаарлаар эсвэл роботуудад эзлэгдэн устаж болно гэж үздэг байна. Иймээс өмнө нь байсан өвөг дээдэс болох хүнийг загварчлан бүтээсэн.
- Ямар нэгэн буруу зүйл эсвэл уйтгартай байдлаас болоод загвар гаргахаа больсон.
Уг хувилбарт эхний хувилбараас ялгаатай нь хүн төрөлхтөн өөрсдийн зорьсон соёл иргэншилд хүрсэн ба бүх зүйлийн бус өөрсдийн загварыг гаргасан хэмээн үздэг.
- Бид загварчилсан ертөнцийн иргэд
Хүн төрөлхтөн угаас байгаагү. Бид өөр төрлийн бүтээсэн дүр гэж үздэг.
Илон Маск эхний хоёр хувилбар бодит байх магадлал маш бага гэдэгт итгэдэг. Миний хувьд ч мөн адил сүүлийн хувилбарыг бодит байх илүү их магадлалтай хэмээн үздэг. Үүнийг дэмжих, үүнд итгэх бас нэгэн шалтгаан нь хүн төрөлхтөн 2000 гаруй жилийн өмнө Галилео дэлхий болон бусад нарны системийн гарагууд нарыг тойрон эргэдэг гэдгийг батлахаас өмнө хүмүүс өөр бодолтой байсан.
Мөн "Платоны үзэл санаа" номд агуйн онолын талаар гардаг. Багаасаа агуйд өссөн, агуйгаасаа гарч үзээгүй гурван хүн тэр агуйгаа л жинхэнэ ертөнц гэж боддог байв. Нэгэн өдөр нэг нь агуйгаасаа гаран гадаад ертөнцтэй, жинхэнэ ертөнцтэй танилцаж нөгөө хоёртоо хэлэхэд итгээгүй байдаг.
Үүнтэй адил бид одоо байгаа, харагдаж байгаа зүйлээ жинхэнэ гэж итгэдэг. Тиймээс уг магадлал үнэн байх боломжтой. Мөн худал байх ч боломжтой. Энэ бол ердөө батлагдаагүй магадлал шүү дээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт батлагдах ч боломжтой. Хэн мэдэх билээ?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх