"Өөрийн чаддаг, ДУРТАЙ зүйлээр МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИНЭ гэдэг сайхан зүйл"


Сондор | YOLO.MN
2016-09-28

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Энэ мэргэжил эрэлттэй боловч төр засгаас дэмждэггүй учир цалин бага байх юм

Би багаасаа сэтгүүлч, хөтлөгч болох хүсэлтэй байсан боловч сүүлийн үед дохионы хэлний хэлмэрч болмоор санагдаад байх юм.

Сайн байна уу?

Би одоо 10-р ангийн сурагч. Одооноос ажил мэргэжлээ сонгож эхлэх ёстой гэж бодоод сонгохоор шийдтэл аль мэргэжлийг сонгож авахаа үнэхээр мэдэхгүй байна. Би багаасаа сэтгүүлч, хөтлөгч болох хүсэлтэй байсан боловч сүүлийн үед дохионы хэлний хэлмэрч болмоор санагдаад байх юм. Аав маань сонсголын бэрхшээлтэй хүн, ээж бас эгч маань дохионы хэлний орчуулагч хэлмэрч хүн л дээ.

Одоогоор энэ мэргэжил эрэлт ихтэй боловч төр засгаас дэмждэггүй учир цалин бага мэргэжил. Гэхдээ аав шигээ хөгжлийн бэрхшээлтэй олон хүмүүст тусламаар санагддаг юм. Мөн удирдлагийн чиглэлээр сураад сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөө тийм байгууллага бий болгох хүсэлтэй. Бас компьютер графикдаа сайн болхоор программист болмоор ч юм шиг. Та бүхэн зөвөлгөө өгч туслаач. Баярлалаа.

ЗӨВӨЛГӨӨ: Мэргэжил бүхэн сайхан

Танд зөвлөхөд яг энэ мэргэжлийг сонго, үүнийг битгий сонго гэж хэлэхэд хэцүү байна.

Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүн бүр өөрийн чаддаг сонирхолтой зүйлээр мэргэжил эзэмшиж ажиллана гэдэг сайхан зүйл. Тиймээс ч мэргэжил бүхэн сайхан гэж ярьдаг шүү дээ. Танд зөвлөхөд яг энэ мэргэжлийг сонго, үүнийг битгий сонго гэж хэлэхэд хэцүү байна. Магадгүй дохионы хэлний орчуулагч, хэлмэрч мэргэжлийг эхлээд, дараа нь удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлж болно шүү дээ. Мэдээж өөрийн чаддаг компьютер графикаа хаяж болохгүй улам хөгжүүлээд явбал зүйтэй. Та эхлээд мэргэжил сонгох онлайн тест бөглөөд мэргэжлийн чиг баримжаагаа харж болно. Танд хамгийн ихээр нийцэх мэргэжил тань хариун дээрээс нь гарах болно.

Танд амжилт хүсье.    


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Мэргэжил