Бидний “La La Land” (2016) кинонд бүтээсэн дүрээр нь сайн мэдэх жүжигчин Emma Stone “Cruella” хэмээх цоо шинэхэн уран бүтээлд гол дүр бүтээжээ.
Зохиолч Dodie Smith-ийн 1956 онд хэвлэгдэн гарсан “The Hundred and One Dalmatians” зохиол болон 1961 онд үзэгчдийн хүртээл болсон ижил нэрт хүүхэлдэйн кинонд дүрслэгдэх Cruella de Vil хэмээх эмэгтэй бидэнд хэдийнэ танил болсон. Тэгвэл “Walt Disney Pictures” студиэс энэхүү хорон муу санаат эмэгтэйн түүхийг өгүүлэх “Cruella” хэмээх уран сайхны киног бүтээсэн байна.
Киноны гол дүр буюу Cruella хочит загвар зохион бүтээгч Estella de Vil-ийн дүрд Холливуудын алдарт жүжигчин Emma Stone тогложээ. Түүнээс гадна ахмад жүжигчин Emma Thompson, Dev Patel, Emily Beecham зэрэг чадварлаг жүжигчид дүр бүтээсэн байна.
Киноны үйл явдал 1970-аад оны Лондон хотод өрнөх бөгөөд залуу загвар зохион бүтээгч Estella нохойн арьс, тэр дундаа Далматин үүлдрийн нохойн арьсанд дурлаж, хэрхэн Cruella хэмээх аймшигт нэгэн болж буй талаар өгүүлнэ.
Та бүхэнд сонирхуулан хэлэхэд уг киноны ерөнхий продюсерээр “101 Dalmatians” (1996) кинонд Cruella de Vil-ийн дүрийг бүтээсэн чадварлаг жүжигчин Glenn Close ажилласан байна. Харин найруулагчаар нь Австрали гаралтай найруулагч Craig Gillespie ажиллажээ. Бид түүнийг “I, Tonya” (2017) киногоор нь сайн мэдэх билээ.
Ингээд ирэх тавдугаар сарын 28-нд нээлтээ хийхээр товлогдсон “Cruella” уран сайхны киноны албан ёсны трэйлерийг хүлээн авна уу.
Эх сурвалж: Wikipedia
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх