Хайртынхаа сэтгэлийг ДУЛААЦУУЛАХ бэлгийг өөрийн гараар бүтээгээрэй


Хорио цээрийн дэглэмийн эдгээр өдрүүдэд тохиож буй Валентины баяраар хайртдаа ямар бэлэг өгөх вэ хэмээн гайхаж байна уу? Хэрэв та цэцэг, шоколад бэлэглэхээс залхсан нэгэн бол энэ нийтлэл танд яг тохирно. 

Ингээд эдгээр өдрүүдэд гар доорх материалаар бэлтгэх боломжтой бэлгийг санааг танилцуулж байна. 

1. ГАР ДУЛААЦУУЛАГЧ

Хайртын тань гар үргэлж хүйтэн байдаг бол зүрхэн хэлбэртэй гар дулаацуулагч нүдээ олсон бэлэг байх болно. Үүнийг гадуур хувцасныхаа халаасанд хийгээд л даарсан гараа дулаацуулах боломжтой юм. Үүнийг хийхэд дараах материалууд хэрэгтэй. Үүнд: 

  • 1-2 ширхэг цэмбэн даавуу
  • Зүү, утас
  • Цагаан будаа
  • Анхилуун үнэртэй болгохыг хүсвэл хатаасан лаванда, эфирийн тос 

Хийх заавар: 

Даавуугаа голоор нь нугалж өөрийн хүссэн хэмжээгээр зүрхэн хэлбэр гарган хайчлаарай. Ингээд зүрхэн хэлбэртэй даавууныхаа дөрөвний гурвыг нь нийлүүлж оёсны дараа будаа болон үнэр оруулагч бүтээгдэхүүнээ хийгээд үргэлжлүүлэн оёж битүүлээрэй. Будаагаа хийхдээ зүрхэн уутаа хэт дүүргэхгүй байхыг анхаарна уу. 

Гар дулаацуулагчаа хэрэглэхээс өмнө богино долгионы зууханд 20-30 секунд халаагаарай. Ингээд л гар дулаацуулагч маань бэлэн!

2. ГҮЗЭЭЛЗГЭНЭТЭЙ ЧИЙГШҮҮЛЭГЧ СКРАБ

Гоо сайхандаа анхаардаг хэн бүхэнд энэхүү бэлэг таалагдана гэдэгт итгэлтэй байна. Органик бүтээгдэхүүн эрэлттэй болсон энэ үед өөрийн гараар хийсэн гүзээлзгэнийн скрабыг хайртай хүндээ хийж бэлэглэх нь хамгийн сайхан сонголт болно. Үүнийг хийхэд дараах материалууд хэрэгтэй. Үүнд: 

  • 1 аяга чихрийн нишингэ (томоохон супермаркетуудад худалдаалдаг)
  • 1аяга хөлдөөж хатаасан гүзээлзгэнэ
  • ¾ аяга кокосын тос
  • 1 халбага ванилийн ханд

Хөлдөөж хатаасан гүзээлзгэнэ болон чихрийн нишингээ үйрмэг болтол нь бутлаад кокосын тос болон, ванилийн хандаа нэмж сайн хутгаарай. Энэхүү анхилам үнэртэй скрабыг чийгшүүлэгч болон гуужуулаг болгон ашиглах боломжтой. 

3. ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЖИГНЭМЭГ

Хамгийн романтик бөгөөд гэнэтийн бэлгээр дүүрэн амттан бол яах аргагүй хувь тавилангийн жигнэмэг. Та бүхэн энэ жигнэмгийг кинон дээрээс бишгүй л харж байсан байх. Тэгвэл өөрсдөө туршиж үзэх өдөр иржээ. Үүнийг хийхэд дараах материалууд хэрэгтэй. Үүнд: 

  • 2 ширхэг өндөгний цагаан
  • 1/2 цайны халбага ванилийн ханд
  • 3 цайны халбага ургамлын тос
  • 1/2 аяга гурил
  • 1/2 аяга элсэн чихэр
  • 1/2  цайны халбага эрдэнэ шишийн цардуул
  • 1/4  цайны халбага  давс
  • 3 цайны халбага ус
  • Хайрын зурвас

Жигнэмэг хийх зааврыг ЭНД дарж үзээрэй. 

4. АЯГАНЫ ЖИЙРГЭВЧ

Хэрэв та нэхмэл нэхэж чаддаг бол хайртдаа аяганы жийргэвч нэхэж хайр халамжаа мэдрүүлээрэй. Үүнийг хийхэд дараах материалууд хэрэгтэй. Үүнд: 

  • Улаан утас
  • 5.00 мм хэмжээтэй хоёр үзүүртэй сүлжмэлийн зүү
  • Цагаан ноосон даавуу
  • Товч

Жийргэвч хийх зааврыг ЭНД дарж үзээрэй. 

5. АМТАТ КОФЕ ХУТГАГЧ

Валентины баярыг хайлуулсан шоколадгүйгээр төсөөлөхөд бэрх санагдаж байвал доорх аргыг туршаад үзээрэй. Амтат шоколадаар бүрж, гоёмсог байдлаар чимсэн халбагыг халуун кофе эсвэл сүүнд хутган уух боломжтой. Халбага нь модон эсвэл гоёлын халбага байвал тохиромжтой. Үүнийг хийхэд дараах материалууд хэрэгтэй. Үүнд: 

  • 2 аяга хайлуулсан хар шоколад
  • 1 аяга хайлуулсан сүүтэй шоколад
  • 1 аяга хайлуулсан цагаан шоколад
  • 1 аяга найруулдаг кофе
  • Модон эсвэл гоёлын халбага
  • Самрын, маршмаллов, кокос

Хийх зааврыг ЭНД дарж үзээрэй. 

Эх сурвалж: Good Housekeeping

#Зөвлөгөө #Валентин