"Би түүнтэй үерхвэл НАЙЗЫН САЙХАН ХАРИЛЦАА минь үгүй болчих гээд байна"


Сондор | YOLO.MN
2016-09-14

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнтэй үерхвэл найзын сайхан харилцаа минь үгүй болчих гээд байна

Би яах учраа олохоо болилоо. Хэрвээ бид үерхлээ гэж бодоход дараа нь яах вэ? Нэг л өдөр сална тэгээд найзын сайхан харилцаа ч биш юу ч биш болно. Одоо яах вэ надад туслаач

Сайн байна уу намайг Б гэдэг. Би их олон эрэгтэй найзтай. Тэр дунд нэг нь надтай их дотно байдаг юм. Тэрнийг Э гэдэг, надаас хоёр насаар ах. Түүнтэй анх танилцахад надад маш их таалагддаг байсан ч би өөрийгөө хорьсоор саяхныг хүрлээ. Одоо бол тэр миний хувьд үнэхээр эрхэм найз. Харин хоёр долоо хоногийн өмнө уулзахад тэр надад “Би чамд сайн болчихлоо” гэдэг байгаа. Би яах учраа олохоо болилоо. Хэрвээ бид үерхлээ гэж бодоход дараа нь яах вэ? Нэг л өдөр сална тэгээд найзын сайхан харилцаа ч биш юу ч биш болно. Одоо яах вэ надад туслаач

ЗӨВЛӨГӨӨ: Сайн найзын харилцааг илүүд үзэж байгаа бол түүнд хэлэх нь зүйтэй

Хэрэв чи нэг л өдөр сална гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд сайн үгүйгээ сайтар тунгаах хэрэгтэй. Сайн найзын харилцааг илүүд үзэж байгаа бол энэ шийдвэрээ зоригтой гаргаад түүнд хэлэх нь зүйтэй.

Сайн байна уу?

Энэ өдрийн мэндийг хүргэе. Үерхэх эсвэл найз хэвээр үлдэх гэсэн хоёр сонголтынхоо сүүлийн үр дүнг шийдвэр гаргахаасааа өмнө дахин нэг сайн бодолцож үзээрэй. Мөн та хоёрын харилцааны үнэ цэнэ юунд оршиж байгааг ярилцаарай. Найз хэвээрээ үлдвэл бид сүүлд нь харамсах уу? гэх мэтчилэн. Үнэндээ бид хайр дурлалтай учирсан бол сална гэж боддоггүй шүү дээ. Хэрэв чи нэг л өдөр сална гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд сайн үгүйгээ сайтар тунгаах хэрэгтэй. Сайн найзын харилцааг илүүд үзэж байгаа бол энэ шийдвэрээ зоригтой гаргаад түүнд хэлэх нь зүйтэй. Харин үерхье гэж бодож байгаа бол, мөн юу ч тохиолдсон өмнөх сайн харилцаагаа хэвээр үлдээе гэж бодож байгаа бол түүнтэй илэн далангүйгээр ярьж тохиролцож болно шүү дээ.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 
 

#Problem #Асуудал #Teenagers #Найз