Мэргэжил сонголт хийхэд өөрийнхөө юу хүсэж, юу сонирхдогийг харгалзан үзэх ёстой ч нийгэм таниас юу хүсэж байгаа болон 10, 20 жилийн дараа тухайн мэргэжил зах зээлд байсаар байх уу гэдгийг зайлшгүй бодолцож үзэх шаардлагатай байдаг. Тиймээс мэргэжил сонголт хэмээх томоохон даваатай нүүр тулсан залуус маань энэхүү нийтлэлийг уншаад үзээрэй.
ЖОЛООЧ/TAXI/
Бид ирээдүйд ямар нэгэн тохиолдолд дуудлагын жолооч дуудах шаардлага гарах л байх. Гэвч автомат жолоодлоготой машиныг хэрэглээнд нэвтрүүлэхэд тун ойр байгаа тул 10 жилийн дараа гэхэд бүх биш юм аа гэхэд дийлэнх такси автомат жолоодлоготой болно гэж үздэг. Тиймээс таксины жолооч болон хувийн жолооч гэдэг ажлын байр үгүй болох төлөвтэй байна.
ТАРИАЛАНЧИД
Машин техник хөгжиж, газар тариалангийн ажил улам л автоматжиж байгаа одоо цагаас 10 жилийн дараа тариаланчдын гүйцэтгэх ажил улам л багасах болно.
КАССЧИН
Онлайн дэлгүүрүүд төрөл бүрийн үйлчилгээг санал болгодог болсон ч хүмүүс хүнсээ хүргүүлж авч хэвших өдөр ирэх хүртэл багагүй хугацаа шаардагдах болов уу. Гэсэн ч энэ нь кассчиний ажлын байр ойрын хэдэн жилдээ устахгүй гэсэн үг биш юм. Зарим супермаркет болон ресторануудад хүмүүс өөрсдөө картаа уншуулаад тооцоогоо хийх төхөөрөмжийг нэвтрүүлсэн тул энэ ажлын байр устахад тун ойр байна.
Одоогоос хоёр жилийн өмнө "Amazon" компани касс болон худалдагчгүй супермаркетаа нээж байсныг та бүхэн санаж байгаа байх.
ХҮРГЭЛТИЙН АЖИЛТАН
Хэрэглэгчдийн онлайнаар захиалсан барааг хүргэлтийн ажилтангүйгээр хэрхэн айл, албан байгууллагуудад тараах шийдэл хараахан гараагүй байгаа ч роботууд барааг кодоор нь ангилж хүргэлт хийдэг болгохоор ажиллаж байгаа аж. Бодоод үзэхэд бас ч боломжгүй зүйл биш байгаа биз?
АЯЛЛЫН ЗУУЧЛАГЧ БОЛОН МУЗЕЙН ТАЙЛБАРЛАГЧ
Интернэт хэрэглээ хөгжсөн энэ үед хүмүүс аялахаар төлөвлөж буй газрынхаа тухай бүхий л мэдээллийг аяллын зуучлагчаас асуухаас илүүтэйгээр өөрсдөө интернэтээс хайж олдог болсон. Интернэт гэгч ертөнцөд байхгүй зүйл үгүй. Мөн музейн үзмэрүүдийн тайлбарыг аудио хэлбэрээр сонсох боломжтой учир энэ мэргэжил ч устана гэж тооцоолж байна.
БОЛОВСРУУЛАХ АЖ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТАН
Хэвлэлийн, оёдлын, бараа бүтээгдэхүүний гэх мэт боловсруулах аж үйлдвэрийн ажлын байрууд ирээдүйд устах төлөвтэй байгаагаар зогсохгүй ажлын байрууд нь аль хэдийнэ цөөрөөд эхэлсэн. Ихэнх үйлдвэрүүд хагас болон бүрэн автоматжсанаар үйлдвэрт ажиллах хүний тоо багасаж байгаа ч цөөн тооны боловсон хүчнүүд үлдэх гэнэ.
СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧ
Хачирхалтай сонсогдож магадгүй ч спортын тэмцээний шүүгч гэх энэхүү ажлын байрыг ирээдүйд роботууд орлох аж. Шүүгчид хүн л болсон хойно алдаа гаргаж, тэмцээний нөхцөл байдлыг 180 градус эргүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймдээ ч энэхүү ажлын байрыг роботоор орлуулбал ямар ч алдаа, зөрчил гарах асуудалгүй гэж үздэг байна.
БАНКНЫ ТЕЛЛЕР
Залуус бид банктай холбоотой ихэнх ажлуудыг онлайнаар эсвэл ATM машинаар хийх боломжтой тул банк бүрд тийм олон теллэр ажиллаж, түүнд дугаарлах шаардлагагүй. Гэрээ хийх, гарын үсэг зураг зэрэг өөрийн биеэр банкинд зайлшгүй очиж дугаарлах шаардлагатай ажиллагаанууд ч онлайнаар хийгдэх боломжтойгоор хөгжих тул банкны теллэр гэдэг ажлын байр устах нь үнэхээр цаг хугацааны л асуудал болоод байгаа юм.
ЗӨӨГЧ, БАРМЕН, БЭЛТГЭГЧ
Зөөгч, бармен, хоол бэлтгэгч нарын гүйцэтгэдэг ажил үүргийг автоматжуулах боломжтой. Дэлхийд ч гэлтгүй Монгол улс маань ч анхны робот зөөгчтэй рестораныхаа үүд хаалгыг хэдхэн сарын өмнө нээсэн билээ. Зөөгч, барментай харьцуулахад хоол бэлтгэгчийн ажил илүү нарийн төвөгтэй байх ч үүнд чиглэсэн судалгааны ажлууд нэлээн урагштай явж байгаа тул ойрын 10 жилдээ зах зээлд нэвтэрч эхлэх боломжтой байна.
НЯГТЛАН БОДОХ БОЛОН ТАТВАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
Автомат жолоодлоготой машин хүртэл хэрэглээнд нэвтрүүлэхэд ойр байхад байнгын давтамжтай явагдах тайлан тооцооны ажлыг автоматжуулах боломжгүй гэж үү?
Эх сурвалж: Cheat Sheet
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх