Ц. Батзориг сангаас жил бүр зохион байгуулагддаг “Шинэ бүтээл - Хүмүүс” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
"Гамма" агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Ц.Батзориг нь анх 1998 онд өөрийн бүтээлүүдээрээ "Хүмүүс" бие даасан үзэсгэлэнг гаргасан байдаг. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн аж байдал, ахуй амьдралыг нэгтгэн баримтат гэрэл зургаар харуулсан энэхүү үзэсгэлэнг Ц. Батзориг сан 2011 оноос хойш үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн зорилго: Баримтат гэрэл зургийн төрлөөр уран бүтээлээ туурвих сонирхолтой шинэ залуу гэрэл зурагчдыг дэмжих, цаашид энэ чиглэлээр дагнан зураг авах хүсэл эрмэлзэлтэй болгох, бүтээлийг нь олон нийтэд таниулах, хөгжүүлэхэд оршино.
Дүрэм: 2019-2020 онд авсан хүмүүс, ахуй амьдрал, хөрөг, байгаль, үйл явдал гэсэн сэдвийн хүрээнд баримтат гэрэл зургуудыг хүлээн авна. Ганц болон цуврал гэсэн төрөлтэй байна.
Шинэ коронавирус буюу "COVID-19" халдвараас үүдэн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор “Шинэ бүтээл - Хүмүүс” үзэсгэлэн уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын 26-нд нээгдэх боломжгүй болсон тул нээлтийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Гэвч техник технологи өндөр хөгжсөн энэ цагт бүтээлүүдийг онлайнаар хүлээн авч, сонгон шалгаруулж, үзэсгэлэнд оролцох гэрэл зургуудыг бэлэн болгох боломжтой аж. Тиймээс гэрэл зурагчин та бүхэн бүтээлээ ном журмын дагуу илгээгээрэй.
Бүтээл нь шалгарсан гэрэл зурагчдыг дөрөвдүгээр сарын 26-нд "Batzorig Foundation of Documentary Photography in Mongolia" Фэйсбүүк хуудсаар зарлах болно.
Бүтээлийг дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах тул илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх