Тэтгэлгийн талаарх цогц мэдээллийг ЭНДЭЭС


YOLO.mn | YOLO.MN
2020-04-01

"Youth Opportunities Internation Summit 2020" олон улсын арга хэмжээ монгол улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 

/Ямартай ч та ирээдүйд тэтгэлэг авч өөрийн мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа бол доорх мэдээллийг заавал уншаарай. wink/

ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсч буй 13-35 насны хэн бүхэн "YOIS 2020" арга хэмжээнд оролцох боломжтой. 

Та 13-18 настай бол: Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх хугацаандаа дотоодын болон олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах болон юуг анхаарах талаар маш дэлгэрэнгүй ойлголттой болно. 

Та 19-25 настай бол: Ерөнхий боловсролын сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүд болон их дээд сургуулийн оюутнууд маань эх орондоо суралцаж байхдаа олон улсад оюутан солилцоо, дадлага болон сайн дурын ажлуудад, цаашлаад магистр, докторын хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах талаар мэдээлэлтэй болно. 

Та 16-35 настай бол: Ажлын байран дээр гарсан залуу мэргэжилтнүүд маань ажиллаж байх хугацаандаа олон улсын хөтөлбөрүүдэд хамрагдан өөрийгөө хэрхэн хөгжүүлэх боломжуудын талаарх мэдээлэлтэй болох юм. Мөн урт хугацааны тэтгэлгүүдэд хэрхэн хамрагдах талаар хаа ч байхгүй зөвлөгөөг хүлээн авах боломжтой. 

ЯАГААД ОРОЛЦОХ ВЭ?

  • АНХНЫ ОЛОН УЛСЫН ОНЛАЙН ХУРАЛ

Дэлхийн ихэнх улс оронд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор "Youth Opportunities" сангийн хамт олон анх удаа ОНЛАЙНаар олон улсын хурал хийж байна. 

  • ХЭЗЭЭ Ч, ХААНААС Ч

Энэхүү арга хэмжээнд хотод, орон нутагт, гадаадад гээд хаана ч ажиллаж амьдарч буй залуус маань оролцох боломжтой. 

  • ГАДААД, ДОТООДЫН 21 ИЛТГЭГЧ

Дэлхийн шилдэг сургууль, хөтөлбөрүүдэд хамрагдсан 21 залуусын бодит туршлага, мэдлэг, зөвлөгөөг нэг дороос авна гэдэг бол цаг хугацаа хэмнэсэн ухаалаг сонголт юм шүү. 

  • ГАРЫН АВЛАГА БОЛОН МАТЕРИАЛУУД

Арга хэмжээнд оролцсон хүн бүр үнэгүй татаж авах боломжтой, насан туршдаа хэрэглэх гарын авлага болон материалуудыг хүлээн авна

  • ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ

Урамшуулалд дургүй хүн гэж үгүй байх. Энэхүү арга хэмжээнд оролцсон та ч мөн дэмжигч байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллуудыг эдлэх боломжтой. 

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Та хөл хорионы үеэр өөрийн цаг хугацаагаа үр дүнтэйгээр өнгөрүүлэхийг хүсч, энэхүү арга хэмжээнд оролцох гэж байгаа бол ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ гэдгийг тайлбарлая! smiley

Та дараах 2 төрлийн тасалбараас сонголтоо хийх боломжтой. Үүнд: 

  • Үндсэн тасалбар - 30,000₮ /2 өдрийн 21 илтгэгч, хэлэлцүүлгийг бүрэн хэмжээгээр үзэх боломжтой/
  • Найзуудын тасалбар - 60,000₮ /3 найз хамтдаа хөнгөлөлттэй үнээр/

БҮРТГҮҮЛЭХ АЛХАМ: 

1. Та ЭНД дарж өөрийн мэдээллийг оруулаарай. 

2. Дараа нь Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны 472010773 тоот дансанд тасалбарын төлбөрийг төлнө. Ингэхдээ:

Гүйлгээний утга: Өөрийн нэр болон утасны дугаарыг бичээрэй. /Найзуудын тасалбар авах гэж байгаа бол зөвхөн утасны дугааруудаа бичээрэй./
Хүлээн авагч: Ч. Золзаяа

3. Дээрх 2 алхмыг амжилттай гүйцэтгэсний дараа буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ЗӨВХӨН ТАНД нээлттэй www.eclass.mn сайтад нэвтрэх ОНЛАЙН ЭРХ бүхий и-мэйл очно. 

Та ЭНЭ холбоосоор хандан "Interested" хэсэгт дарснаар "YOIS 2020" арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ТОГТМОЛ хүлээн авах боломжтой. 

Харин ЭНД даран дэлхийн 115 оронд салбар төлөөлөгчтэй "Youth Opportunities" олон улсын байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын группд нэгдсэнээр цааш цаашдаа дэлхий даяар зарлагдаж буй маш олон боломжуудын талаарх мэдээллийг цаг алдалгүйгээр авах боломжтой.

#YOIS #Тэтгэлэг