Энэ олон халбага сэрээний алинаар нь...


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-02-20

Улс орон бүр өөрсдийн гэсэн хооллох соёлтой. Хооллохдоо ямар дүрэм баримтлах нь хэнтэй, хаана, ямар үндэстний хоолыг идэж байгаагаас хамаардаг. Харин аль ч ресторанд хооллосон бай ширээ дүүрэн халбага сэрээ, аяга тавагны учрыг нь олохгүй бол эвгүй байдалд орно. Тиймээс хүн бүр хооллох соёлд суралцах хэрэгтэй билээ.

ХООЛНЫ ХЭРЭГСЭЛ

Ерөнхийдөө ширээн дээр өрсөн зүйлсээс тавагтай хамгийн ойр байгаа хэрэгслээс эхлэн хэрэглэнэ. Тавагны урд халбага, сэрээ хутга зэргийг хөндлөн байрлуулсан бол тэдгээрийг амттан идэх зориулалттай гэж үзнэ. Гэвч амттан идэх хэрэгслүүдийг анхнаас нь байрлуулаагүй бол бүү гайхаарай. Учир нь зарим ресторанд амттаны хэрэгслүүдийг амттантайгаа цуг авчирч өгдөг. 

ХООЛЛОЖ ДУУССАН БОЛ...

​1. Түр завсарлага - Хооллохдоо түр завсарлах үед хутга сэрээгээ тавганд өлгөж тавих буюу эсвэл таваг дээрээ үзүүрийг нь уулзуулан сөөлжүүлж тавина.

2. Дараагийн зоогийг хүлээж байна - Дараагийн зоогийг хүлээж авахад бэлэн болж бохироо хураахыг сануулах бол сэрээ хутга хоёроо нэмэх тэмдэгтэй ижил хэлбэрээр байрлуулна.

3. Гайхалтай! - Хоол таалагдсан бол хутга, сэрээг тэнцүүгийн тэмдэгтэй ижил хэлбэрээр байрлуулна.

4. Дууссан - Хооллож дууссан бол тавагны баруун талд эсвэл голд нь үзүүрийг нь нэг тийш харуулан зэрэгцүүлж тавина.

5. Таалагдсангүй! - Хэрвээ хоол таалагдаагүй бол сэрээн завсраар хутгаа хийж үзүүрийг уулзуулан тавина.

ДАРСНЫ ХУНДАГАНЫ ТӨРЛҮҮД

Хундагыг зөвхөн ширээний нэг талд нь өрж тавьсан байдаг учир баруун гар талаасаа зүүн рүү гэх дарааллаар авч хэрэглэнэ. Хундагыг шилбэнээс нь хуруугаараа өнгөцхөн барина. Аяга, хундаганы ёроолоос хоёр гараараа атгаж барих нь зохисгүйд тооцогдоно. 


Эрэгтэй нь эмэгтэйдээ гадуур хувцсаа тайлах, өмсөхөд нь туслах, сандлыг нь дөхүүлж өгөх, ширээнээс ирэх болон явахад нь босож хүндлэх уламжлалт ёс одоо ч ноёрхсоор байгаа билээ. Олон хүн цугласан үед эмэгтэйн дэргэд зэрэгцэн сууж буй эр дээрх ёсыг дагах нь зохистой. 

 

 

 


Ширээнд сууж буй бусад хүмүүсийн хоол ирээгүй бол та хэчнээн өлссөн байсан ч түрүүлж тавгандаа гар хүрч болохгүй.

 

 

 

 

 


Зөв зохистой, соёлтой хооллохын хамгийн чухал нь толгойгоо хоол руу ойртуулах биш хоолыг амандаа ойртуулах билээ. Хооллох үед ширээн дээр энгэрт зүүх зориулалтын алчуур тавьсан бол түүнийг заавал хэрэглэж занших нь зөв. Тухайн алчуур нь дөрвөлжин хэлбэртэй бол цамцны захнаасаа эвтэйхэн тогтоох эсвэл өвөр дээрээ нэг талыг нь нугалан дэлгэж тавина. 

 


 


Хооллохын өмнө уруулын будгаа цаасан алчуураар арчих бөгөөд энэ нь аяга, халбага, алчуурт будаг нялахаас сэргийлнэ. Хооллосны дараа даавуун алчуурыг хумхиад тавагныхаа хажууд тавьжүлдээнэ.

 

 

 


Уруулаа хөнгөхөн будаад авах нь зохисгүй зүйл биш. Харин нүүрний будгаа сэргээхдээ ариун цэврийн өрөөнд орохыг санал болгож байна.

 

#Соёл #Зөвлөгөө #Хоол