“Токио 2020”-д оролцох тамирчдын орыг дахин боловсруулсан цаасан хайрцгаар хийжээ


Бид өмнө нь “Токио 2020” олимпийн үеэр тамирчдад гардуулах медалийг дахин боловсруулсан материалаар хийж байгааг мэдээлсэн. Тэгвэл олимпийн тамирчдын унтах орыг дахин боловсруулсан цаасан хайрцгаар хийж байгаа аж.

Орны гудас нь олимпийн дараа хуванцар бүтээгдэхүүний зориулалтаар дахин ашиглагдах боломжтой полиэтилен / Полимер материалын нэг, хамгийн түгээмэл хуванцар/ материалаар хийгдсэн байна.

Олимпийн үеэр нийт 26 мянган тамирчны орны хэрэгцээ гарсан бөгөөд орны урт нь 2,10 метр, 200 кг хүртэлх жинг даах хүчин чадалтай байх юм.  Энэ нь Риогийн олимпийн наадмын жингийн стандартаас ч илүү ажээ.

Байгаль орчинд ээлтэй энэхүү ажлын хүрээнд олимпийн бамбарыг хөнгөн цагаан хаягдал, дахин боловсруулсан гэр ахуйн хэрэгслүүд, далайн хуванцар хаягдал ашиглан хийх бол эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчнээс авах юм.

Зуны олимп нь энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх бол параолимп наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын зургаан хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: BBC

#Токио #Олимп