Үлэг гүрвэлээс ч аймшигтай 10 амьтан


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-01-08

135 сая жилийн турш үлэг гүрвэлүүд дэлхийг ноёлж байсан гэх тоо баримтууд цөөнгүй байдаг билээ. Одоогоос 65 сая жилийн өмнө дэлхий дээр сүүлт од буугаагүй байсан бол үлэг гүрвэлүүд одоог хүртэл дэлхий дээр амьдарч байхыг үгүйсгэхгүй. Манай гариг дээр үлэг гүрвэл гэлтгүй маш олон амьтад амьдарч байсан гэх баримтууд байдаг. Зөвхөн үлэг гүрвэлүүд л цэрдийн галавын үеийн эзэд биш байсныг доорх баримтаар хүргэе.

АРТРОПЛЕВРА /ARTHROPLEURA/

Одоогоос 345-295 сая жилийн өмнө амьдарч байсан гэх энэхүү амьтны ул мөр Хойд Америк болон Шотланд хавиас ихэвчлэн олддог байна. 0.3-2.5 метр хүртэлх урттай олон хөлт амьтан юм. Ширэнгэн ой болон өвс мод ихтэй газар амьдарч байсан гэдэг. Тэд маш сайн ангуучид бөгөөд амьтдыг ангуучлан цусыг нь сорохоос гадна модны үндэс, үхсэн амьтдын сэгээр хооллодог байжээ.

ДАНКАЛЕОСТЕС /DUNKLEOSTEUS/

Энэхүү амьтан одоогоос 358-382 сая жилийн өмнө амьдарч байсан гэх судалгаа байдаг. 1 тонн жинтэй, 6 метр хүртэлх урттай энэхүү амьтан нь тухайн үед далай тэнгисийг эзэгнэж байжээ. Түүнд шүд байхгүй бөгөөд эрүүний яс нь түрж гарч ирэн шүдний үүрэг гүйцэтгэдэг байсан. Түүнээс илүү махчин амьтан тухайн үед байхгүй байсан бөгөөд нэг ч амьтны хоол тэжээл болж байгаагүй аж.

ЖЕЙКЕЛОПТЕРУС /JAEKELOPTERUS/

Зөвхөн цэнгэг усанд амьдардаг бөгөөд голын хавчны аварга хувилбар л гэсэн үг. Нас бие гүйцсэн Жейкелоптерусын урт нь 3-4 метр хүрдэг байна. Түүнийг тэнгисийн хилэнцэт хорхой гэдгээр нь сайн мэдэх байх.

ХЕЛИКОПРИОН /HELICOPRION/

Маш эртний махчин загасны өвөг болох Хеликоприон нь 4-5 метр хүртэлх урттай байжээ. Түүний шүдний бүтэц маш өвөрмөц бөгөөд эргэлдэн мушгиралдсан хөрөөн шүдтэй юм. Шинэ шүд ургаснаар хуучин шүднүүд нь доошилж унжин мушгиралдаж, дугариг хэлбэр үүсгэдэг байна.

ЛЕОПЛЕДОРОН /LIOPLEUDORON/

160-140 сая жилийн өмнө амьдарч байсан түүнийг 2 нутагтан гэж хэлж болох ба хэвлээр явагч амьтдын тоонд багтдаг. Тэр ер бусын түргэн сэлэгч бөгөөд энэ нь түүний хоолоо олж идэх гол чадвар байжээ. Түүний урт ойролцоогоор 5-7 метр, жин нь 1-2 тонн орчим байсан гэж үздэг.

САРКОСУЧУС /SARCOSUCHUS/

145-90 сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү хэвлээр явагч нь матрын өвөг дээдэс юм. Түүний урт 9 метр орчим, жин нь 8 тонн гаруй байжээ. Одоогийн матруудтай харьцуулахад түүний биеийн хэмжээ 2 дахин том юм.

МОЗАСАУРУС /MOSASAURUS/

Та магадгүй энэ амьтныг "Jurassic World" киноноос харсан байх. Энэ амьтны биеийн жин 14 тонн, харин урт нь 10-18 метр байсан гэдэг. Одоогоос 145-60 сая жилийн өмнө амьдарч байсан.

МЕГАЛОДОН /MEGALODON/

2018 онд үзэгчдийн хүртээл болсон “Megalodon” кинонд энэхүү амьтныг дүрслэн үзүүлсэн байдаг. Тэрээр 2-3 сая жилийн өмнө амьдарч байжээ. Маш хэрцгий махчин загас бөгөөд замдаа таарсан бүхнийг иддэг байсан байна. Түүний урт 3.5-6.5 метр, харин жин нь 680-1100 орчим килограмм байсан гэж үздэг.

КУАЙТЗАЛКОАТЛУС /QUETZALCOATLUS/

Бүх цаг үеийн далавчтай амьтдын хамгийн том нь гэгддэг Куайтзалкоатлус. Цэрдийн галавын хожуу үед амьдарч байсан бөгөөд тухайн үед яг л тэнгэрийн эзэн мэт дүүлэн нисэж, түүнийг эсэргүүцэх нисдэг амьтан үгүй байлаа. Далавчаа дэлгэвэл урт нь 10 метр хүрнэ. Шүдгүй бөгөөд загас, амьтдын сэгээр хооллодог байжээ. Түүнийг шувуудын өвөг гэхэд хилсдэхгүй.

ТАЛАТТОРЧОН /THALATTOARCHON/

Хэвлээр явагч амьтдын хамгийн эртний өвөг дээдэс болох Талатторон. Одоогоос 247-242 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг. Тухайн үеийн хэвлээр амьтдын хамгийн томд тооцогддог байсан бөгөөд урт нь 9 метр орчим байжээ. Ойролцоогоор автобусны хэмжээтэй байсан гэж үздэг.

Эх сурвалж: Mad Lab Channel /Youtube/

#Үлэг гүрвэл #Амьтад