National Geographic: 2020 онд аялах 25 газар


Миау | YOLO.MN
2019-12-24

"National Geographic" сэтгүүлийн хамт олон 2020 онд заавал очих аяллын 25 маршрутыг нэрлэлээ. 

1. ЗАКУМА ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН, ЧАД

Сахарын цөлийн өмнөд хэсэгт байрлах энэхүү хүрээлэн нь онгон зэрлэг ан амьтдаар баян. Зааны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хатуу арга хэмжээ авснаас хойш сүүлийн 10 жилийн хугацаанд ердөө 24 заан хулгайлагдсан. Мөн энэ бүсийн зааны тоо толгой сүүлийн хэдэн жилд анх удаа өссөн үзүүлэлттэй байгаа. 

2. КАМЧАТКЫН ХОЙГ, ОРОС

Оросын зүүн хэсэгт байрлах Камчаткын хойг нь 127 галт уул бүхий 2 томоохон уулаас бүрдэнэ. Тэдгээр галт уулын 22 нь одоо ч идэвхтэй байдаг гэнэ. Үүнээс гадна халуун рашаан, гол, намагтай. Өвөлдөө маш хүйтэн ч зундаа чийглэг байдаг билээ. 

3. ТОХОКУ, ЯПОН

Тохоку муж халуун рашаан, нуур, уулс, хүйтэн өвлөөрөө алдартай. Та 2020 оны зуны олимп үзэхээр зэхэж буй бол Тохоку руу аялахыг зөвлөж байна. Токиогоос Тохоку руу галт тэргээр 3 цаг л явж очдог.

4. ВЕЙЛС, ИХ БРИТАНИ

5. ГРОССЛОКНЕР, АВСТРИ

Австрийн хамгийн өндөр цэг болох Гросслокнер нь уулын нуга болон бэлчээрт байрладаг бөгөөд та энд ирснээр Австрийн нурууны үзэсгэлэнт байгалиар аялах боломжтой. 

6. ТАСМАНИ, АВСТРАЛИ

Австралийн хамгийн алдартай аяллын маршрутын нэг болсон Тасманийн арал нь ихээхэн түүх соёлыг агуулсан газар. Гайхалтай сайхан байгалиас гадна нийслэл Хобарт хотод "MONA" буюу Эртний болон орчин цагийн урлагийн музей байрладаг. Тиймээс та эндээс эртний болон одоо үеийн урлаг, архитектурын чиг хандлага, загваруудыг таашаах боломжтой. 

7. ГРАНД КАНЬОН, АНУ

АНУ-ын хамгийн алдартай хүрээлэнгийн нэг болох Гранд Каньон нь таны мэлмийг мялаах шиг л болно. 

8. МАЛДИВ АРАЛ

Энэтхэгийн далайд байрлах энэхүү үзэсгэлэнт арал нь Энэтхэг, Шри Ланк, Араб, Хойд Африкийн соёлыг хослуулсан байдаг. 

9. КАНАРИЙН АРАЛ, ИСПАНИ

Испанийн хамгийн алдартай цэг болох Канарийн арлын галт уулан хөрсөнд гадил, жүрж, чихрийн нишингэ зэрэг ургамал ургадаг. 

10. УНГАР

Ууланд авирах дуртай, адал явдал эрэлхийлэгчид дэлхийн өнцөг булан бүрээс энд ирдэг. 

11. БИАЛОВЕЗА ОЙ, ПОЛЬШ

Польш болон Беларусь улсын хил дээр байрлах энэхүү ойг National Geographic сэтгүүлээс "Европын хамгийн сүүлчийн онгон дагшин байгальтай газрууд"-ын нэг хэмээн онцолсон. 

12. КАЛАХАРЫН ЦӨЛ, ӨМНӨД АФРИК

Энэхүү цөл нь Ботсван, Намиб, Өмнөд Африкийн газар нутаг дээр оршдог. Ойролцоогоор 400 төрлийн ургамал ургах бөгөөд арслан, ирвэс, учимбар зэрэг зэрлэг амьтдын эх нутаг. 

13. МАГДАЛЕНА АРАЛ, КАНАД

Магдалена арлууд нь нийт 8 арлаас бүрдэнэ. Арал тус бүр өөрийн гэсэн соёл, содон адал явдлаар дүүрэн...

14. ПУЭБЛА, МЕКСИК

Мексикийн 4 дэх том хот болох Пуэбла нь 350 гаруй сүм, гайхалтай архитектурын шийдлээрээ алдартай. 

15. ПАРМА, ИТАЛИ

Парма хот бяслаг болон хатаасан гахайн махаараа алдартай. Мөн хэд хэдэн музей, түүхэн дурсгалт газруудтайгаар ч зогсохгүй Италийн 2020 оны "Соёлын нийслэл хот"-оор тодорсон. 

16. МОСТАР, БОСНИ БА ХЕРЦЕГОВИНА

Энэ бол хуучин чулуун барилга, чулуун замуудаараа алдартай Европын зүүн хэсэгт байрлах үзэсгэлэнт газар. 

17. ФОРТ КОЧИ, ЭНЭТХЭГ

Загасны тор бүхий энэхүү хэсэг нь уг түүхэн газрын хамгийн содон үзэгдэц бүхий байршил. 

18. ТЕЛ, ЧЕХ

Анхны хот нь 1530 онд шатаж үгүй болсон ч сэргээн босгож чадсанаар одоо бол Чех улсын хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг болсон билээ. Уг хотын түүхэн цэгийг ЮНЕСКО-гийн "Дэлхийн өвийн дурсгалт газар"-аар нэрлэсэн байдаг. Сэргэн мандалтын үеийн архитектурын шийдлийг хадгалсан цайз бас бий. 

19. ФИЛАДЕЛЬФИА, АНУ

Хоолонд дурлагсдадаа зориулж хэлэхэд АНУ үүсэх үеийн түүх соёлтой салшгүй холбоотой Филадельфиагийн бяслагтай стейк дэлхийд алдартай шүү. 

20. АБУ СИМБЕЛ, ЕГИПТ

21. МЕНДОЗА МУЖ, АРГЕНТИН

Андын нурууны хамгийн оргилд байрлах энэхүү муж нь 100 гаруй жилийн настай дарсны үйлдвэртэй. 

22. МАЯА БИОСФЕР, БҮГД НАЙРАМДАХ ГУАТЕМАЛА

2018 оны сүүлээр энэхүү байршилд 60'000 гаруй урьд өмнө нь үзэгдэж байгаагүй биетийг илрүүлсэн нь бидний өмнө нь Маяачуудын соёл иргэншлийн талаарх төсөөллийг үгүй хийсэн билээ. 

23. ГОБЕКЛИ ТЕПЕ, ТУРК

11'000 гаруй жилийн настай Гобекли Тепе хийд нь дэлхийн хамгийн эртний сүмүүдийн нэг билээ. 

24. ГУЙЖОУ МУЖ, ХЯТАД

Гуйжоу муж бол Хятад улсын хамгийн хурдацтай хөгжиж буй мужуудын нэг гэдгийг CNN сувгаар мэдээлсэн. Мөн Азийн хамгийн урт агуйтай, Хятадын алдарт Моутай хэмээх архийг нэрдэг гэдгээрээ алдаршсан газар.  

25. АСТУРИАС, ИСПАНИ

Та Астуриаст очоод чоно, зэрлэг гахай зэрэг амьтадтай тааралдвал бүү гайхаарай. Тийм л онгон зэрлэг байгальтай газар. Мөн энд жуулчид тийм ч их очоод байдаггүй тул таны аялал их сонирхолтой болно байх.  

Эх сурвалж: Business Insider

#National Geographic #Аялал