Heyyy! Хамтдаа нэгэн challenge хийцгээх үү? Би өнгөрсөн 7 хоногт яг одоо та бүхний унших гэж буй challenge-г өөр дээрээ хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь маш үр дүнтэй байсан учир тэмдэглэлээ хуваалцахаас гадна сонирхсон хүн бүхнийг энэхүү 7 хоногийн challenge-д нэгдээсэй хэмээн уриалж байна.
Та өглөө бүр шинэ сорилт хийгээд үзье гэж бодож байсан уу?
Хэрвээ бодож үзээгүй бол одоо бодоод үз дээ. 7 өглөөг 7 өөр сорилтоор эхлүүлэх лав л уйтгартай байхгүй. Харин ч энэ 7 хоногийг та маш эрч хүчтэй өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд сорилттойгоо танилцацгаая.
Өглөө 05:00 цагт босоод өөрийн хүссэн номоо уншиж тэмдэглэл хийх
Өглөөний 05:00 цаг бол ном унших, хичээлээ хийх болон шинэ үг цээжлэхэд хамгийн тохиромжтой цаг бөгөөд энэ цагаар хийсэн ямар ч зүйл маш үр дүнтэй байдаг. Өглөө өөрийнхөө яг одоо уншиж буй эсвэл эхлүүлэх гэж буй номоо барьж аваад 1 цаг суухад тухайн өдрийн бүтээмж ч нэмэгддэг юм байна лээ. Ингэхдээ шингэн уух зүйлээ хажуудаа бэлдэж аваад уншвал илүү сайн шүү.
Миний хувьд энэ өдөр зохиолч М.Л. Стедманы “Тэнгисийн дундах гэрэлт цамхаг” гэх "The New York Times"-ийн бестселлер бүтээлийг уншсан юм. Уг номын товч агуулгаас дурдвал:
Барууны Фронтод дөрвөн жилийн хугацааг өнгөрүүлсэн Том Шерборн гэх гол дүрийн эрэгтэй өөрийн төрөлх Австрали улс руу буцаж Янус Рок гэх тусгаарлагдсан аралд гэрэлт цамхгийн харгалзагчаар ажилд ордог. Тэрээр нэгэн удаа ойролцоо байрлах хотод очиж Изабель хэмээх бүсгүйтэй танилцан бие биедээ хайртай болсноор хамтдаа цамхагт амьдрахаар шийднэ. Тэд хүүхэдтэй болохыг их хүсдэг боловч чаддаггүй. Нэг өдөр гэрэлт цамхгийн арал дээр хөвж ирсэн завинд нас барсан эр хүүхдийн хамт байхыг олно. Том энэ талаар цагдаад мэдэгдэхийг хүссэн ч Изабель бурхны бэлэг хэмээн үзэж хүүхдийг өсгөхөөр болдог.
Өглөө 05:00 цагт босоод 50 ширхэг шинэ үг цээжлэх
Англи хэл бол олон улсын хэл. Англи хэлгүй л бол одоо цагт та хоцрогдоно. Тэгвэл та өдөрт хэдэн үг цээжилж байна вэ? Өдөрт дор хаяж 10 шинэ үг цээжлээд түүнийгээ өдөр өдрөөр ахиулаад дадал болгох юм бол хэлний түвшин болоод ярианы чадвар ч сайжирна. 50 үгээ та бүхэн өөрсдөө сонгоод цээжлэх боломжтой. Мөн дээр дурдсанчлан өглөөний 5 цагт хүн их сэргэг байдаг учир шинэ үг тогтооход их тохиромжтой. Шинэ үг цээжлэх амархан арга сурмаар байвал ЭНД дараарай. Миний цээжилсэн 50 үг бол:
Өглөө 05:00 цагт босоод өөрийн хамгийн дуртай дуугаа орчуулах
Гадаад дууг монгол хэл рүү орчуулна гэдэг амаргүй даваа ч орчуулсны дараа өөрөөрөө хэчнээн их бахархдаг гээч. Бид заримдаа ямар утгатай дуу дуулаад байгаагаа ч мэддэггүй шүү дээ. Тэгвэл өөрийн сонсох дуртай аль нэг дуугаа өглөө эртлэн босоод орчуулаад үзвэл ямар вэ? Мөн дуугаа дуулж байхдаа утгыг нь бас мэддэг байвал дууг бүрэн утгаар нь мэдэрч сонсоно гэсэн үг. Хэрвээ та дуугаа сонгож чадахгүй байгаа бол яагаад 2019 онд "Billboard Шилдэг 100" жагсаалтыг тэргүүлсэн дуунуудаас сонголтоо хийж болохгүй гэж? Эдгээр дуунуудаас сонгох бол ЭНД дараарай.
Өглөө 05:00 цагт босоод хүссэн подкастаа сонсож түүнийхээ тэмдэглэлийг бичих
Подкаст гэдэг нь аливаа мэдээ мэдээллийг аудио хэлбэрээр хүмүүст хүргэж буй контентийг хэлэх бөгөөд хүссэн үедээ сонсоод явах боломжтойгоороо давуу талтай. Автобусанд явахдаа, гадуур алхахдаа, бүр гэрээ цэвэрлэж байхдаа ч чихэвчээ зүүгээд сонсох боломжтой. Мөн өөрийгөө хөгжүүлэхэд тань туслах подкастуудыг сонирхохыг хүсвэл ЭНД, мөн ЭНД дараарай. Миний хувьд "Ухаарлын 7 хоног" подкастын нэгэн дугаарыг сонссон бөгөөд тэмдэглэлээ мөн хийсэн билээ:
Өглөө 05:00 цагт босоод өөрийн гоо сайхандаа анхаарах
Энэхүү даалгавар та бүхнийг шууд л босгох байх. Охид бүсгүйчүүд маань гоо сайхандаа хэрхэн анхаарахыг бусдаар заалгахгүй л болов уу? Өглөө эртлэн босоод л үсээ ороогоод, нүүрээ хөөрхөн будаад хичээл сургуульдаа явбал цаанаасаа өөртөө итгэлтэй алхана биз дээ? Өхөөрдөм үсний засалтуудын санаа авах бол ЭНД, нүүр будалтын санаа авах бол ЭНД дараарай. Харин хөвгүүд маань үсээ сайхан янзлаад, сайхан хувцаслаад гараарай.
5 өдөр эрт боссон тэмдэглэлээ бичих
Энэ өдөр сорилтын 6 дахь өдөр буюу хагассайн өдөр учир заавал 05:00 цагт босох шаардлагагүй. Харин боссон цагтаа өмнөх 5 өдрийнхөө сорилтын тэмдэглэл, мэдрэмж, үр дүнгээ дэвтэртээ буулгаарай. Эдгээр сорилтууд дүнтэй байсан гэдэгт итгэлтэй байна.
Өглөө эртлэн босоод гэр бүлдээ өглөөний цай бэлдэж өгөөрэй
Сорилтын сүүлийн өдрөө хайртай гэр бүлийнхэндээ өөрийн гараар өглөөний цай бэлдэж өгөөд ширээ тойрон сууж халуун яриа өрнүүлээрэй. Тун сонирхолтой бөгөөд халуун дотно өглөө байх болно гэж амлаж байна.
Дараагийн дугаарт та бүхэнд "Хэрхэн эрт босох сурах вэ?" гэдэг зөвлөгөөг хүргэх болно оо. Ингээд сорилтод нь амжилт хүсье! Үр дүнгээ бидэнтэй хуваалцаарай , эрхэм уншигчид минь.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх