Далайн гүний тухай 10 сонирхолтой баримт


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2019-12-11

Дэлхийн гадаргуун 71 хувийг ус, үлдсэн 29 хувийг эх газар эзэлдэг. Гэвч хүн төрөлхтөн өнөөг хүртэл далайн гүнд чухам яг ямар амьдрал оршдогийг бүрэн мэдэх гэж олон олон судалгааг хийсээр л байна. Тэгвэл бид энэхүү мэдээгээр та бүхэндээ далайн гүний тухай баттай судлагдсан сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

ДАЛАЙН ГҮНД АМЬДАРДАГ НАЙМААЛЖУУД АНТАРКТИДААС ГАРАЛТАЙ

Далайн гүнд амьдардаг наймаалжууд нь Антарктид тивийн ойролцоох Хойд мөсөн далайд амьдардаг байсан ба 30 сая жилийн өмнө Антарктид тивийн мөс хайлсан үеэс эхлэн дэлхийн өнцөг булан бүрд тарж, далайн гүнд оршин суудаг болжээ. Далайн гүн хүйтэн, харанхуй байдаг нь тэдний амьдралын онцлогт тохирдог байна.Зурагт үзүүлсэн Мегалеледон сетебос хэмээх зүйл бол далайн гүнд оршин суудаг наймаалжны хамгийн нийтлэг зүйл юм.

ДАЛАЙН ГҮНД ОРШИН СУУХ АМЬТДЫН ӨЛГИЙ НУТАГ БОЛ ХОЙД МӨСӨН ДАЛАЙ

Далайн гүнд амьдардаг 700 гаруй зүйлийн амьтад Хойд мөсөн далайн гүнд амьдарч байсан гэх ул мөр бий. Энэхүү судалгааг явуулсан судлаачдын багийн ахлагч Анжелика Брант нь “Хойд мөсөн далайн гүн бол далайн гүний амьтдын эх нутаг гэж хэлсэн байдаг”

ХАЛУУН ШИНГЭН ЯЛГАРУУЛАГЧ ЦООРХОЙ

Судлаачид Арктикийн тойрогт 298 цельсийн халуун шингэн ялгаруулдаг 5 устөрөгчийн цоорхойг илрүүлжээ. Уг цоорхойн яндан нь цагаан бактериар бүрхэгдсэн байдаг байна. 

АМЬДРАЛЫН ЭХ

1.43 тэрбум жилийн настай олдворуудаас дэлхийн анхдагч бактерийн олдвор олдсон нь амьдрал далайн гүнээс үүсэлтэй гэдгийг харуулж байна. Эртний микробууд халуун шингэн ялгаруулагч цоорхойн яндан хэсгээс олдсон металл сульфидаар хооллодог байсан. Дэлхий дээрх хамгийн эртний амьд биет нь Австралийн баруун хэсгээс олдсон 3.5 тэрбум жилийн настай бактери юм. Эндээс амьдралын эх далайн гүнээс бус гүехэн хэсгээс үүссэн гэх ойлголт гарч ирж байна. 

ДАЛАЙН ГҮНИЙ БАКТЕРИУД

Далайн гүехэн хэсэгт агуулагддагаас 3-4 дахин их бактери далайн гүнд агуулагддаг. Эдгээр нь ашигтай бактериуд бөгөөд далайн ёроолд тунаж үлдсэн сэг зэмээр хооллож далай тэнгисийг цэвэрлэхээс гадна бактериар хооллодог зарим амьтдын хоол хүнсний хэрэгцээг хангадаг байна.

ДАЛАЙН ГҮНД АМЬДАРДАГ ЗАГАСНУУД ХЭРХЭН ҮРЖДЭГ ВЭ?

Далайн гүнзгий, харанхуй ёроолд цөөхөн хэдэн төрлийн загаснууд сүргээрээ биш ихэвчлэн ганцаараа оршин суудаг. Эдгээр загаснууд нь үржлийн үедээ далайн эрэг дээр гарч үрждэг бөгөөд тэндээ түрсээ шахан далайн гүн рүү буцдаг байна. 

ХАМГИЙН ТОМ НҮДТЭЙ НАЙМААЛЖ

Далайн гүнд амьдрах олон зүйлийн бодгалиудын зарим эрхтнүүд нь энгийн амьтдаас илүү хөгжсөн байдаг. Шинэ Зеландаас олдсон энэхүү наймаалж нь одоогоор дэлхийн хамгийн том нүдтэй наймаалж бөгөөд нүдний диаметр нь 30 орчим сантиметр юм. Нүдний өнгө нь улбар шар ба наймаалжны нийт урт 8 м, жин нь 450 кг орчим. Түүний нүд багахан гэрэлд ч олзоо барих чадвартай.

ШҮРЭН ХАД НЬ ДАЛАЙН ТҮҮХИЙГ ХАДГАЛЖ БАЙДАГ

Шүрэн хад нь далайн ёроолд хэдэн мянган метрийн гүнд суурьшин ургаж, модны цагираг шиг байгаль орчны өөрчлөлтийн түүхийг хадгалж байдаг. 2007 онд судлаачдын баг Энэтхэгийн далайн гүн дэх шүрэн хаднуудаас дээж аван, Кени улсын хөрсний элэгдлийн 300 жилийн архивыг олсон байдаг. 

САНСРААС ХАРАГДАХ ДАЛАЙН МӨХЛӨГ

Одоог хүртэл эрдэмтэд далайг бүрэн судалж дуусаагүй байгаа энэ үед, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, ан агнуураас болж далайн тэнцвэрт байдал  алдагдаж хомсдол үүсч байна. Энэ нь Мексикийн буланд хүмүүс тор татан загас, далайн амьтдыг агнаснаас болж үүссэн тунадасны зураг юм. Ийнхүү далайн амьтан гэлтгүй бусад амьтдын иддэг ургамлыг татан авч, өлсгөлөнд нэрвэгдүүлж далайн гүн дэх экосистемийг алдагдуулж байна. 

Эх сурвалж: nbcnews.com

#амьтны ертөнц