"Жокер" кино ахин нэг рекорд эвдлээ


Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон "R-rated" буюу насанд хүрээгүй үзэгч үзэхийг хориглосон киногоор энэ оны наймдугаар сарын 31-нд нээлтээ хийсэн Жокер” кино шалгарлаа.

Энэхүү бүтээл нь 62.5 сая ам.долларын өртгөөр бүтээгдсэн ч нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо дотоодоос 93 сая ам.долларын ашиг орлого олж "Boxoffice" жагсаалтыг тэргүүлсэн.

Мөн "Joker" нь одоогоор "Warner Bros" кино компанийн 1 тэрбумаас дээш ашиг орлого олсон бүтээлүүдийн тавдугаар байранд жагсаж байна. Түүний өмнө "Harry Potter and Deathly Hallows - Part 2", "Aquaman", "The Dark Knight Rises", "Hobbit: An Unexpected Journey" зэрэг бүтээлүүд жагсжээ. 

Түүгээр ч зогсохгүй "Warner Bros" компанийн энэ жил нээлтээ хийсэн хамгийн их ашиг орлого олсон кино, комик номноос сэдэвлэн бүтээсэн хамгийн их ашиг орлого олсон киногоор тус тус шалгарсан байна. Кино багийнхан:

“Бид Хятадад нээлтээ хийхгүйгээр ийм хэмжээний ашиг орлого олсон цөөн хэдэн киноны нэг болсондоо баяртай байна” хэмээжээ.

Кино шүүмжлэгчдийн зүгээс найруулагч Тодд Филлипс болон Жокерийн дүрийг бүтээсэн Хоакин Финикс нарын хамтарсан энэхүү бүтээл нь Оскарын шагналд олон төрөлд нэр дэвшиж магадгүй хэмээн үзэж байна. 

Эх сурвалж: www.hypebeast.com 

#Joker #Кино