Энэ баасан гарагт “Хамгийн том лазер шоу” болно


Д.Нямханд | YOLO.MN
2019-09-11

Нийслэлийн Төв талбайд 12 метрийн өндөр, 140 метрийн өргөнтэй өрсөн чингэлгүүд ямар учиртайг тодрууллаа. 

Энэ сарын 13-нд буюу баасан гарагт лазер шоу болон урлаг соёлын олон арга хэмжээ болохоор төлөвлөгдсөн байна. Энэ өдөр ховор автомашины үзэсгэлэн, алдартай ресторанууд хоолоороо үйлчлэх, зургийн үзэсгэлэн, Ардчиллын түүхийн боть номын нээлт зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг нийслэлчүүдэдээ толилуулах гэнэ.  Хэдэн жилийн өмнө төв талбайд Чингис хааны суумал хөшөөг босгож, гэрлийн шоуны гайхамшгийг монголчуудад мэдрүүлж байсан уран бүтээлчид өнгөрсөн зун Хөвсгөл аймгийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулсан.

Тэд энэ удаад Монголын хамгийн том лазер гэрлийн шоуг Төв талбайд зохион байгуулахаар нэмэлт тоног төхөөрөмжүүдээ гаднаас захиалан авчирч, бэлтгэлээ бүрэн хангажээ.

#show