Чиний амьдралдаа гаргах хамгийн чухал 6 шийдвэр


Цэцээ | YOLO.MN
2019-08-23
 
1. Сургууль. Боловсролынхоо төлөө юу хийх вэ?
2. Найзууд. Чи ямар хүнтэй нөхөрлөх, мөн чи өөрөө ямар найз байх вэ?
3. Ээж ба аав. Ээж аавтайгаа эвтэй найртай байж чадах уу?
4. Үерхэл нөхөрлөл ба секс. Хэнтэй үерхэж нөхөрлөх, мөн секстэй холбоотой ямар шийдвэр гаргах вэ?
5. Донтолт: Архи уух, тамхи татах, бусад төрлийн мансууруулагч бодис хэрэглэх тал дээр чи ямар шийдвэр гаргах вэ?
6. Өөрийн үнэ цэнэ. Чи өөрөө өөртөө таалагдаж байна уу?
 
Дээрх шийдвэрүүдийн талаар чи огт бодож байгаагүй ч байж магад. Эсвэл эдгээр шийдвэрээс аль нэгийг нь юм уу, эсвэл бүгдийг нь гаргах гээд чухам яахаа мэдэхгүй ч байж магадгүй. Чи өнөөдөр ямар ч нөхцөлд байсан дээрх шийдвэрүүдийг ухаалгаар гаргахад шаардагдах бүх мэдээллийг авчихсан, сайн мууг нь ялгаад сурчихсан байх хэрэгтэй.
 
Яг замын дунд ирээд “Еэ, тэр үед мэдэж байх минь яав даа” гээд гаслаад сууж байхгүйн тулд шүү дээ.
 
Эх сурвалж: Оюутны хөтөч 2014

#Шийдвэр