Луис Коело гэдэг нэгэн эр зөвхөн үзэг ашиглан этгээд хэлбэр дүрстэй амьтад зурдаг. Өөрийн инстаграм хуудсандаа өдөр бүр зурсан амьтдынхаа зургийг нийтэлдэг. Тэрээр онлайн дэлгүүр хүртэл ажиллуулдаг юм. Мэдээж олны сонирхлыг татахуйц түүний бүтээлүүд олны харааг их л татдаг гэнэ.
Тэр өөрийн зургуудын талаар хэлэхдээ: Би удаан хугацааны турш зураг зураагүй ч зурах нь миний амьдралыг амар амгалан, тайван болгож байдаг гэдгийг ойлгосон. Би тэднийг зүүд хамгаалагч гэж нэрлэх дуртай. Учир нь тэднийг бүтээхэд өдрийн ихэнх цагийг зарцуулдаг бөгөөд яг л хар дарсан зүүднээс сэрээж шинэ зүйл эхлэхэд тусалсан болохоор тэр. Би нэг зургийг зурахдаа алдаа гаргахгүйн тулд чин сэтгэлээсээ хэдэн мянган мөр, цэг, зураасыг маш нямбайлан зурдаг. Мөн ганцхан үзгээ ашиглаж байгаа болохоор олон нарийн деталь хэрэгтэй байдаг. Энэ нь надад хэцүү биш, харин ч гайхалтай санагддаг бөгөөд эдгээр амьтад миний мөрөөдлийн ертөнцөөс үүсэлтэй хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Boredpanda
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх