Зориг сангаас хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг эзэмшүүлж, нийгэмдээ хариуцлагатай, чадварлаг иргэн болон төлөвшихөд нь туслахад чиглэгдсэн хөтөлбөр бөгөөд жил бүр зарладаг билээ.
Энэ удаагийн хөтөлбөрт сонгогдон нэгэн багийн төслийг онцолж байна.
Дэлхий даяар охидын бүрэн дунд боловсрол эзэмших магадлал хөвгүүдийнхээс харьцангуй бага байдаг. Юнескогийн гаргасан судалгаагаар нийт 130 сая охин сургууль завсардсан бөгөөд үүний 100 сая нь ахлах ангийн насны охид юм. Энэхүү нөхцөл байдал нь маш олон шалтгаанаас үүдэлтэй ба сарын тэмдэг нь эдгээр шалтгааны нэг болж байгаа. Сарын тэмдгийн үеэр ариун цэврийн хэрэглэл худалдаж авах ч боломжгүй охид байдаг бөгөөд хичээлтэй үеэр охид энэ асуудлаас болж хичээлээ орхигдуулдаг. Нийгмээс ирж байгаа зарим нэг тогтсон хэв маяг, гадуурхах үзэл зэргээс болоод иймэрхүү асуудалтай тулгардаг охид тэр бүр үүнийг дэлгээд байдаггүй. Уг асуудал дээрх шалтгаанаас болж ямар нэгэн шийдэл олох шаардлагатай байгаа ч огт хөндөгддөггүй. Тэд энэ асуудлыг олж харан Улаанбаатар хотын орчим дахь хэд хэдэн сургуулиудад охидын ариун цэврийн хэрэгслийг хангасан хайрцаг ариун цэврийн өрөөнүүдэд байрлуулсан байна.
1. Монгол тэмүүлэл
2. Шинэ эрин
3. Шинэ зууны удирдагч
4. 11-р сургууль
5. Logarithm /Логарифм
6. МУИС-н харъяа Байгаль эх лицей ахлах сургууль
7. Оюуны ундраа
8. Эрдмийн өргөө зэрэг сургуулиудад одоогоор байрлуулаад байгаа бөгөөд төсөл амжилттай үргэлжлэх боломжтой юм байна.
Тэдний төслийн гол зорилго нь өсвөр насны охидыг хичээл дээрээ сарын тэмдэг ирэхэд сандарч тэвдэхгүй байх болон ариун цэврийн хэрэглэл авах боломжгүй тохиолдолд хичээлээ орхигдуулахгүй байхад бага ч болов шийдэл олох зорилготой юм. Ариун цэврийн өрөөг хөвгүүдээр цэвэр цэмцгэр ашиглуулж бусдадаа тав тухгүй байдал үүсгэхгүй байхад анхаарна гэдгээ ч тэд илэрхийлж байв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх