Товч танилцуулга
League of Legends (LoL) нь Riot Games-н хөгжүүлдэг онлайн тулааны талбар буюу MOBA төрлийн видео тоглоом юм. Энэхүү тоглоом нь Warcraft III: The Frozen Throne, Defense of the Ancients (DotA) тоглоомоос сэдэвлэн 2009 оны 10-р сарын 27-нд Microsoft Windows болон macOS үйлдлийн системүүдэд зориулагдан гарсан.
Тоглолтын үйл явц
League of Legends нь 3D, гуравдугаар биеэс удирдах MOBA (Multiplayer Online Battle Arena) төрлийн тоглоом юм. Уг тоглоомд тоглогчийг “Summoner” гэх ба Summoner нь “Champion” хэмээн нэрлэгдэх онцгой чадвартай баатрыг удирдаж тулаанд оролцуулна. Ихэнх төрөлд 2 баг бүхий нийт 10 тоглогч тоглоно. Тоглолтын гол зорилго нь дайсны “Nexus” буюу төвийг устгах байна. Тоглолт эхлэхэд бүх баатрууд сул дорой байх ба тоглолтын явцад тоглогчид баатраа хөгжүүлэхийн тулд XP цуглуулж баатрынхаа түвшинг ахиулна. Бүх баатар түвшин нэгээс эхлэх ба түвшингээ 18 хүртэл ахиулах боломжтой. Түвшин ахиснаар баатрын онцгой чадваруудыг нээх боломжтой болно. Мөн алт цуглуулж item хэмээх баатрын хүч чадлыг ихэсгэх эд зүйл худалдаж авна. Тоглогч тус бүрийн оноог KDA буюу Kill Death Assist хэмээх 3 зүйлээр хэмжинэ. Энэ нь устгасан баатрын тоо, устсан тоо, багын хүндээ тусалсан тоо байна.
Тоглох талбар
Тоглолтын талбараас хамааран тоглогчийн тоо тодорхойлогдоно. Нийт үндсэн 3 талбар байна.
Summoner’s Rift
Twisted Treeline
Howling Abyss
Тоглолтын төрөл
Баатруудын төрөл
Өнөөдрийн байдлаар (2019.06.18) албан ёсоор тоглогдож буй 114 баатар байна.
Marksman (AD Carry)
Mage
Assassin
Tank
Fighter
Support
Цахим спорт
League of Legends тоглоом нь тоглолтын улирал (1 жил) бүр тоглогчдыг бүсчлэн хувааж тэмцээн зохион байгуулдаг. Хамгийн өргөн хүрээтэй тэмцээн нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд хамгийн шилдэг 24 баг уригдан оролцдог.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх