BLACKPINK хамтлагийн Нью Жерси дэх тоглолтод Дуа Липа (Dua Lipa) хүрэлцэн ирж фэнүүддээ гэнэтийн бэлэг барьжээ. Тэрээр BLACKPINK-ийн гишүүдтэй хамтран “Kiss and make up” хэмээх дуугаа дуулсан байна.
Жэнни (Jennie): “KISS&MAKE UP-ийг ийнхүү Дуа Липатай дууллаа. Тэр бол миний уулзаж байсан хамгийн шударга, гайхалтай, авьяаслаг уран бүтээлчдийн нэг. Зүүд шиг л байлаа, хайртай шүү Дуа.”
Жисү (Jisoo): “Бид Дуатай хамтарч эхэлсэн цагаасаа л тайзан дээр хамт гарахыг хүсдэг байсан. Эцэст нь биеллээ! Бидний тоглолтод хүрэлцэн ирсэнд баярлалаа. Үнэхээр гайхалтай агшин байлаа.”
Лиза (Lisa): “Баярлалаа Дуа. Гайхалтай үдэш байлаа.”
Дуа Липа: “KISS&MAKE UP-ийг анх удаа тайзан дээр хамт дуулцгаалаа, сонсоод үзээрэй. Би эдгээр охидод, бас бидний нөхөрлөлд маш их хайртай.”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!