Монголын кино урлагт “family drama” буюу гэр бүлийн кино төдийлөн байдаггүй. Харин өчигдөр буюу энэ сарын 5-нд найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл гэр бүлийн “БИ НАР” УСК Тэнгис кино театрт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болж байна.
Нээлтийн үеэр “Би нар” киног “Өнөр бүл” хүүхдийн төв, Лантуун дохио ТББ-ын дэргэдэх “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв, “Зөв амьдрал” ТББ болон асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд үнэгүй үзүүлж, гарын бэлэг өглөө.
Энэ кино нь гурван өөр цаг хугацааг харуулсан хөгжилтэй, дурсамжтай гэр бүлийн бүх гишүүдэд хүрч чадахаар сургамжтай уран бүтээл болжээ. Найруулагч бүр өөрийн бүтээлээрээ ямар нэгэн мессеж өгөхийг хичээдэг. Ж.Сэнгэдорж найруулагч энэ киногоороо техник технологи, цахим ертөнц бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа болон гэр бүл, цаг хугацаа ямар утга учиртай, үнэ цэнэтэй зүйл вэ гэдгийг харуулахыг зорьсон байна.
Өсвөрийн сэтгүүлч надад төрсөн сэтгэгдэл болон үзэгчдийн сэтгэгдлээс хуваалцъя:
-Миний хувьд энэ киног үзээд хүн бүр хэн нэгнийг гэрэлтүүлэх нар, харин нар хэнийг ч ялгалгүй элчээ түгээдэг. Яг түүн шиг хаана ч байсан инээж чадвал та тэнд гэрлийг түгээж чадна. Та энэ киног үзсэнийхээ дараа та утсаа оролдохоо болих байх. Гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөн амьд харилцаа үүсгэж үзээрэй. Тэгж чадвал та амьдралынхаа утга учрыг алдахаасаа өмнө ухаарч чадлаа гэсэн үг. Магадгүй энэ киног хүмүүс хүүхдийнх гэх байх. Энэ бол гэр бүлийн бүх насныханд зориулсан бүтээл. Нуулгүй хэлэхэд киноны дундуур нулимс дуслуулаад авсан шүү . Амралтаараа заавал үзэх киноны нэг шүү.
Үзэгчид:
-Дэлхий нийтэд хүн бүрийн хэрэглэж байгаа техник технологи жил ирэх тусам өндөр хөгжиж байна. Томоохон хөгжилтэй улсуудын хөгжил шинэчлэл хүнд илүү дөхөм, хялбар болж байгаа ч амьд харилцааг устгаж үгүй болгох чадвартай болж байна. Бусдаас илүү байх гэсэн бодлоо орхиод зүгээр л дэргэдээ байгаа хүмүүстэйгээ ярилцаж үзээрэй. Тэр хэсэгхэн хором хамгийн үнэ цэнэтэй байж чадна. Тиймээс “Би Нар” киног хөгшин залуу гэлтгүй бүгд үзээд жоохон ч гэсэн зүйлийг ухаараасай.
-Зөвхөн өөртөө хадгалах биш, бусадтай харилцан ярилцаж байх ёстойг ойлголоо.
-Чадна бүтнэ гэвэл чадах л болно, битгий шантраарай гэдэг үгийг антены хэсгээр үзүүлсэн байна.
-Хүн бүр хийвэл хийж чаддаг. Хүүхэд ч ялгаагүй. Яагаад заавал том хүмүүс хийх ёстой гэж? Хэдий уран биш ч хүүхдүүд илүү сэтгэж бүтээж чадна гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх