Энэ сарын 9-нд АНУ-ын Лас-Вeгас хотноо эхэлсэн Өсвөрийн хүндийн Өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олон улсын хэмжээний мастер Гомбосүрэнгийн Энэрэл хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр 71кг-ийн жинд өрсөлдсөн түлхэлттэй өргөлтөөр өрсөлдөн энэ төрөлт анхны хүрэл медалийг авлаа.
ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Энэрэл, Б.Хонгорзул нар дасгалжуулагч Х.Одхүүгиин хамтаар АНУ-ын Лас-Вeгас хотыг зорьсон юм.
ОУХМ Г.Энэрэл 71 кг, Б.Хонгорзул 59 кг-д өрсөлдөж буй бөгөөд тэд хоёул 17 настай. 59 кг-ийн жинд “Алдар" спорт хорооны тамирчин, БЗД-ийн "Шавь" цогцолбор сургуулийн сурагч Б.Хонгорзул амжилттай оролцож, нийлбэр өргөлтөөр 174 кг өргөж ДАШТ-д тавдугаар байранд орсон байна.
Эх сурвалж: МХӨХ
Сэтгүүлч Р.Адъяасүрэн
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх