ЭЕШ-ын монгол хэлний шалгалтын босго оноо 400 байхаар тогтлоо


YOLO.mn | YOLO.MN
2019-01-31

БСШУС-ын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан. 

Монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.

Сэтгүүлч А.Мишээл

#ЭЕШ