Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Яаж яриа өрнүүлэх вэ?
Би 17 настай хүү. Заримдаа хүнтэй ярихад их хэцүү байх юм. Ганц хоёр үг солиод л яриа өндөрлөнө. Танихгүй хүн бүү хэл таньдаг хүнтэйгээ ч сайн ярьж чадахгүй юм. Ярилцаж буй хүн ч тус ярианд сонирхолгүй, залхсан нь нүүрнээс нь илт харагдах юм.
АСУУДАЛ: Хэн их ярина, тэр илүү сайн ярьдаг болно
Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Юуны түрүүнд чи ярилцах үедээ “Энэ хүн надаас залхвал яана” гэж санаа зовдог гэсэн байна. Санаа зовоод эхлэхээр тэр хүний ярьж байгаа яриа, сэдэвтээ анхаарахаас илүү өөртөө анхаараад эхлэнэ. Өөрийгөө л бодоод өөртөө төвлөрөөд байгаа хүн бусадтай үр дүнтэй харилцаа үүсгэж чаддаггүй.
Тэр хүмүүс чамаас залхаад байгааг яаж мэдэж байна вэ? Хэрвээ энэ зөвхөн чиний бодол бол энэ нь алдаатай бодол бөгөөд үүнийг арилгаж байж чи илүү өөртөө итгэлтэй, удаан яриа өрнүүлдэг болно шүү.
Мөн чи үзэх дуртай кино, уншсан ном гэх мэт өөрийнхөө сонирхдог зүйлийн талаар эхлээд хамгийн дотно, чамайг анхааралтай сонсох хэн нэгэнтэй яриа өрнүүлж бие халаалт хийгээрэй.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Ц.Пүрэвсүрэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх