Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Монгол улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээг өчигдөр /2018.10.18/ үзэглэлээ.
МУИС-ийг төлөөлж захирал, доктор Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б. Очирхуяг, "Найрамдал" цогцолборыг төлөөлж ерөнхий захирал О.Доржсүрэн, тэргүүн дэд захирал Ш. Одончимэг нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болов.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
Түүнчлэн Хөгжлийн хөтөлбөрт санал болгож буй одон орон-байгаль шинжлэл, байгаль экологи, монгол зан заншил-орон судлал, шинжлэх ухаан-танин мэдэхүй, мэдээлэл зүй-робокон, эрх зүй-хүүхдийн оролцоо, гадаад хэлний зуны сургалт зэрэг чиглэлээр хамтран ажиллах баг хамт олныг сонгон шалгаруулж ажиллуулах зэрэг тодорхой асуудлууд дээр хамтран ажиллах юм.
Үндэсний болон Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар, уулзалт ярилцлагыг хамтран зохион байгуулах, МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн Экологийн боловсролын Байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн аялалд “Найрамдал”-ын багш, ажилтнуудын хүүхдийг тусгай хөтөлбөрийн дагуу хамруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар мөн гэрээнд тусгажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх