Залуучуудын олимпийн наадмаас Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


YOLO.mn | YOLO.MN
2018-10-09

"Буэнос-Айрес - 2018" Залуучуудын олимпийн наадмаас Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртлээ.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг жинд зодоглосон Г.Тэмүүжин, эмэгтэйчүүдийн 52 кг жингээс Л.Сосорбарам нар медаль хүртээд байгаа юм. 

Энэ удаагийн наадмын жүдо бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин оролцож байна. 

Манай тамирчид холимог багийн төрөлд мөн оролцох бөгөөд тэмцээн Улаанбаатар хотын цагаар маргааш 21:00 цагт эхэлнэ.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

#Sports, #BuenosAires2018