Дэлхийн хамгийн баян компани болох Apple-ийн удирдлагууд урд шөнө 2019 оны үндсэн бүтээгдэхүүнээ танилцууллаа. Эдгээр нь iPhone Xs, Xs Max гар утаснууд юм. Тус компани ирэх онд эдгээр утсандаа ихээхэн найдлага тавьж, борлуулалтын дийлэнх орлогоо эдгээр утаснаас олно гэж тооцоолж байна.
Жил бүрийн есдүгээр сарын 12-нд Apple event болдог. Иймд технологийн мэргэжилтнүүд энэ удаад Apple ямар шинэ бүтээгдэхүүн танилцуулах, тэр нь ямар горим, үнэ, нэртэй байх вэ хэмээн өөр өөрийн таамгийг дэвшүүлэн, бүр санал асуулга явуулах нь ч бий.
64GB iPhone Xs загварын үнэ 999 ам.доллар бол Xs Max 1099 ам.доллароос эхэлнэ.
Энэ жилийн хувьд дийлэнх таамгууд биеллээ олжээ. Урд шөнийг хүртэл цуу яриа байсан iPhone Xs, Xs Max-тай холбоотой олон мэдээлэл үнэн болохыг гүйцэтгэх захирал Тим Күүк нотлов. Эдгээр утасны хамгийн гол онцлог нь дэлгэцийн хэмжээ, бат бөх чанар.
iPhone Xs утасны хэмжээ хэвээрээ буюу 5.8 инч, OLED дэлгэцтэй бол Xs Max загвар аварга том, 6.5 инч.
Компанийн тэргүүн дэд захирал Фил Шиллерийн хэлснээр энэ утасны дэлгэцийн шил хамгийн бат бах гэдгээрээ онцлог. Харин Тим Күүк захирал “Энэ бол бидний бүтээсэн хамгийн дэвшилтэт iPhone” гэв.
Тэгээд юу нь дэвшилтэт юм бэ?
Гэхдээ тус компани зөвхөн хятад хэрэглэгчдэд зориулан анх удаа операторын хоёр симийг зэрэг агуулах утас бүтээж байгаа юм.
БУСАД ШИНЭЧЛЭЛҮҮД
Apple-ийн Тэргүүн дэд захирал Фил Шиллер
Ингээд төгсгөлд нь 512GB багтаамжтай шинэ загварын үнийг танилцуулъя.
64GB iPhone Xs загварын үнэ 999 ам.доллар бол Xs Max 1099 ам.доллароос эхэлж, 512GB 1449 ам.доллар байгаа нь тус компанийн компьютероос ч үнэтэй байна. Урьдчилсан захиалга маргааш, дэлгүүрийн худалдаа энэ сарын 21-нд тус тус эхэлнэ.
Шинэчлэгдсэн ios12 үйлдлийн системийг та ирэх даваа гарагаас суулгаж болох юм байна.
Эх сурвалж: engadget.com
Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх