Монгол улсын анхны авто спортын тойрог зам буюу Mongol63 Circuit энэ оны есдүгээр сарын 8-нд Налайх дүүрэгт нээлтээ хийж, үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Хүсэл сонирхлоороо нэгдсэн залуус 2007 оноос дрифт гэх авто спортын төрлийг Монгол улсад түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх зорилго тавьжээ. Энэ хугацаанд зориулалтын бус зам талбайд бэлтгэл, сургуулилт, тэмцээн, уралдаанаа зохион байгуулж байсан тэд 2018 оны хавраас эхлэн Япон улсын алдарт замаас санаа авч, харайлттай замыг бүтээн байгуулах ажилдаа орж 2018 оны есдүгээр сард бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгасан юм.
Mongol63 Circuit нь нийт зургаан га газрыг хамарсан дрифтийн цогцолборт талбай юм.
Уг талбай нь:
Монголын анхны уралдааны тойрог замын нээлтийн ажиллагаанд зориулсан тэмцээний тэргүүн байранд "Obo Custums" клубын тамирчин О.Ууганбаяр, дэд байранд "JZX Mongolia" клубын тамирчин Н.Чингүн, гутгаар байранд "IDrift" клубын тамирчин Ж.Золжаргал нар тус тус шалгарчээ.
Уг зам нь “Дэлхийн стандартад нийцсэн, тамирчны ур чадвар, авьяас ихээхэн шаардсан сайхан зам болсон байна” хэмээн тамирчид ам сайтай байсан юм.
Дараагийн ээлжит дрифтын тэмцээн 2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүрэг дэх тавдугаар хороо, Цонжин болдог явах замд, “Mongol63 Circuit”цогцолборт болох юм байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх