Хэцүү хүнд амьдралаас ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ОД БОЛСОН хүүгийн түүх


Хүүхэд ахуй наснаасаа хэцүү хүнд бүхнийг даван туулж мөрөөдлөө биелүүлэхийн тулд зогсолтгүй шаргуу хөдөлмөрлөж дэлхийн хэмжээнд өөрийгөө таниулж чадсан нэгэн эрхмийн түүхийг хүргэж байна. Та бүхэн түүнийг алдарт Bigbang хамтлагийн гишүүн гэдгээр нь илүү сайн мэдэх байх гэвч тэр энэ алдар нэрд хүрэхийн тулд хэр их хөдөлмөрлөснийг түүний дараах мэдээллээс уншаарай.

Тэрээр гэр бүлээ тэжээхийн тулд арван гуравхан настай байхдаа ажил хийж мөнгө олдог байжээ. Учир нь тухайн үед Солонгос улс эдийн засгийн хүнд хямралтай байсан тул гэр бүл нь ам бүлээ тэжээх ямар ч бололцоогүй байв. Илүү их мөнгө олохын тулд гэрээ түр орхин явах шийдвэр гаргасан нь мөрөөдлөө биелүүлэх эхний алхам болжээ. 

Сөүлд очсоныхоо дараахан тэрээр нэгэн интертайментийн шалгаруулалтад орсон байна.

Түүнд хип хоп дүрд тоглох боломж олдсон ба энэ нь түүний ирээдүйн рэп карьерийн эхлэл байсан байх.

Тэяан /Taeyang/ : “Би хүүхэд байх үеэсээ л дуу хөгжимд дурласан. Гэвч би ичимхий зангаасаа болоод өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлж чаддаггүй байв. Дөрөвдүгээр ангид ороод жүжгийн академид явж эхэлсэн. Гэр бүл маань санхүүгийн асуудалтай байсан тул би авга эгчийнх рүүгээ нүүж үеэлүүдтэйгээ хамт академид явах болсон ”

Анх түүнд хип хоп дүрд тоглох үед тухайн интертайментэд дуучнаар бэлтгэл хийх хүсэл төрсөн байна. Ингээд тэрээр YG интертайментийн захиралд хүсэлтээ гаргажээ. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх амаргүй байсан ч тэрээр нотлон харуулахын тулд бичлэг хийн үзүүлж чадвараа харуулсан байна. Түүний хүсэл сонирхолыг үнэлэн захирал нь зөвшөөрчээ.

Тэяан: “Клипны зураг авалтын дараа эргээд л би хуучин амьдралдаа ордог. Гэвч би тэгэхийг хүсээгүй , хүсэл мөрөөдлөө бодит болгохын тулд би дуучин болмоор байна гэдгээ CEO-д илэрхийлсэн. Харин тэр зөвшөөрч “үүнийг хийцгээе” гэж хэлсэн”

Тухайн үед интертаймент компаниуд өсөж хөгжсөөр, олон уран бүтээлчид нь жижигхэн студид бэлтгэлээ хийдэг байсан үе юм.  

Бэлтгэгдэж байх хугацаандаа тэрээр нэгэн хүүтэй танилцаж маш сайн найзууд болжээ. Тэдний харилцаа яг л ах дүүс шиг бат бөх болсон. Өдөр шөнөгүй бэлтгэл хийж амрах цаг ч хомс гардаг байсан.

Тэд нэгэн зэрэг тус компанид бэлтгэгдэж эхэлсэн ба үргэлж бэлтгэлээ хамт хийдэг болцгоожээ. Бэлтгэгдэж байх хугацаандаа тэд хоёул алдаршиж, интертаймент нь тэднийг супер од болгохын тулд маш их анхаардаг байв.

Тэяан: “Миний хүүхэд насны бүхий л дурсамж түүнтэй хамт байдаг”

Удалгүй тэдэн дээр шинээр нэгэн реппер хүү нэмэгдсэнээр гурвуулаа бэлтгэлээ хийн ирээдүйн урт удаан хугацааны нөхөрлөлийнхөө эхлэлийг тавьжээ. Тэд Солонгосын түүхэн дэх бүх цаг үеийн шилдэг хамтлаг болох эхлэлээ эндээс эхэлсэн юм. Энэхүү түүхийн гол баатар маань анхны гараагаа 2006 онд хийж BIGBANG хэмээх алдарт хамтлагийн гишүүн болсноор дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьсан байна.  Түүний багаасаа найзалсан хамгийн сайн найзууд бол бидний мэдэх Жи Драгон, ТОП нар юм. Мөн хамтлагийн бусад гишүүдтэйгээ ч дотно байдаг.

Тэяан маш хүнд хэцүү нөхцөлийг даван туулж, өнөөдрийн байгаа өндөрлөгт хүрэх гэж өдөр бүрийг шургуу хөдөлмөрлөж өнгөрүүлдэг байв. Тэр гэр бүлээ үргэлж  нэгдүгээрт тавьдаг. Энэ нь Форбес сэтгүүлийн 2017 оны шилдэг нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад ороход ч бас нөлөөлсөн байх. Мөн 2016 онд түүний жилийн орлого 30 сая ам.долларт хүрч дэлхийн топ баян одуудын нэгээр шалгарч байв.

#Taeyang