Шинжлэх ухаан, техник технологи хурдацтай хөгжсөөр авч хүн төрөлхтөн хуванцар материалын үлэмж их хэрэглээнээс татгалзаж хараахан чадаагүй өнөө цагт, ер хуванцар материал гэж юу болох, түүний хор уршиг, ач холбогдлын талаар өргөн мэдлэгтэй байх нь залуус бидэнд чухал болжээ. Тийм ч учраас, энэ удаад хуванцар материалын хэрэглээний тухай сонирхолтой ба тунчиг хэрэгцээтэй нэгэн нийтлэлийг runtastic.com –оос орчуулан бэлтгэлээ.
ХУВАНЦАРГҮЙ АМЬДРАЛ БУЮУ ХУВАНЦАР МАТЕРИАЛЫН ТАЛААРХ НҮЦГЭН ҮНЭН
450 жил – Энэ бол хуванцар савны бүрэн задарч дуусах хугацаа. Аймшигтай их тоо, энэ төдийгүй бусад олон баримтуудыг дурдаж болох юм:
Хуванцар материалаар хийгдсэн бүтээгдэхүүнүүд бидний амьдралыг илүү амар хялбар болгож эхэлсэн цагаас хойш, өнөөдөр хуванцаргүй амьдрал гэдэг олон хүний хувьд төсөөлөхөд бэрх зүйл болжээ. Кофе уухад хялбар хуванцар аяга, хуванцар саванд бэлдсэн салат, нэг удаагийн живх /памперс/, хүнс хадгалах савнууд, вакуум цэвэрлэгчид гэх мэт олон зүйлийн бий болгодог давуу талуудад бууж өгөх тунчиг хэцүү. Гэвч бид хуванцар хэрэглээний авчрах үр дагаврын тухай барагтай бодож үздэггүй.
БИДНИЙ ХҮНСЭНД ХУВАНЦАР АГУУЛАГДДАГ
Та хэзээ нэгэн цагт хуванцар зүйлийг хазаад авахгүй нь ойлгомжтой. Учир нь тийм ч таатай амттай эд биш тийм үү? Гэвч үнэндээ зарим үед газрын тосноос гаралтай хуванцрыг бид идэж л байдаг гэдгийг та мэдэх үү? Түүгээр зогсохгүй хуванцар бүтээгдэхүүн далай дотор гүйцэт задарч шингэдэггүй учраас микропластик буюу түүний өчүүхэн жижиг хэсгүүд үлдэж, далайд хөвсөөр байдаг. Харин загас болон бусад далайн амьтад бяцхан алдаа гаргаж, тэдгээр микропластикуудыг идэн, өөртөө шингээдэг байна. Бид загасны мах идэж байгаа тохиолдолд, түүнд шингэсэн хуванцрыг ч мөн адил идэж байгаа хэрэг.
Өөр нэгэн жишээ бол хуванцар лонхнууд. Хэрэв хуванцар ус, ундааны савыг нэгээс олон удаа ашиглаж болох тустай гэж боддог бол, та алдаж байна. Хуванцар савыг дахин дахин дүүргэх тусам, хуванцар материал ус руу шингэж байдаг. Ингээд бид усанд ууссан хуванцрыг уух болно гэсэн үг юм.
ХУВАНЦРЫН ХОР ХӨНӨӨЛ
Олон тооны судалгаанууд хуванцар материал хүний биед хор учруулдаг гэдгийг нотлосон. Бизфенол-А, фталат, формальдегид – эдгээр болон хуванцарт агуулагддаг бусад маш олон химийн нэгдлүүд нь хорт хавдар, үргүйдэл, харшил зэрэг олон өвчний эх үүсвэр болдог.
БИДНИЙ АМЬДРАЛ ДАХЬ МИКРОПЛАСТИКУУД
Шүдний оо, арьс гуужуулагч, шүршүүрийн гель /shower gel/, нүүрний тоснууд – хуванцар маш олон гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Хуванцарын үүсгэдэг микро-хөөснүүд нь шүд цайруулах, нүүр гэрэлтүүлэх, арьс зөөлрүүлэх зэрэг зорилготой дээрх бүтээгдэхүүнүүдийн найрлаганд ордог бөгөөд, мөн усаар зайлан угаагдаад, цааш далайд цутгана. Гэх мэтийн маш олон арга замаар хуванцар бидний биед орж байдаг.
ХУВАНЦРААС ТАТГАЛЗАХАД ТУСЛАХ 4 ЗӨВЛӨМЖ
Бид амьдралаасаа хуванцрыг бүрэн дүүрэн авч хаяна гэдэг тун хэцүү, магадгүй боломжгүй. Гэвч дараах хэдэн зөвлөмжийн тусламжтай та хуванцрын хэрэглээгээ бага ч болов бууруулж чадна.
НЭГ:
ХОЁР:
ГУРАВ:
ДӨРӨВ:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх