Инстаграм стори шинэ сонголттой боллоо


Сондор | YOLO.MN
2018-06-08

Инстаграм нийт 800 сая гаруй хэрэглэгчтэйгээс 500 сая хүн тогтмол хэрэглэдэг. Харин 2016 онд танилцуулсан, 24 цаг хадгалаад устдаг “стори” 300 сая тогтмол хэрэглэгчтэй.

Харин “стори” шинэ сонголт танилцууллаа. Хэн нэгэн өөрийн сторид таныг дурдах буюу mention хийхэд та тэр сторийг өөрийн сторид постлох боломжтой. Шинэ өөрчлөлтийн дагуу хэн нэгэн таныг дурдахад мессеж ирнэ. Та текст, чимэглэл зэргийг өөрчилж болох аж. Таныг постлох үед тус сторины хэрэглэгчийн нэр харагдах юм байна. Гэхдээ зөвхөн public буюу олон нийтэд нээлттэй гэсэн тохиргоотой хэрэглэгчид шинэ нэмэлтийг хэрэглэж болно.


Х.Ичинхорлоо

#instagram #story #social