ФОТО: Эдгээрийг эрэгтэй хүн зурсан гэвэл чи итгэх үү? №2


Э.Энхбазар | YOLO.MN
2018-05-02

Алдартай дизайнерийн урласан хувцас болоод оддын өмссөн хувцсыг өөрөөр ахин амилуулан зурдаг чөлөөт уран бүтээлчдийг FASHION ILLUSTRATOR буюу загвар зураач хэмээн нэрлэдэг.  Өмнөх дугаарт бид та бүхэнд Британий алдарт загвар зураач Хайден Уильямсийн талаар мэдээллийг хүргэсэн бол энэ удаад түүнээс арай өөр арга барил, стилээр зурдаг бас нэгэн эрэгтэй зураачийн талаарх мэдээллийг хүргэж байна. Мөн энэхүү урлагаар бүтээл туурвирдаг уран бүтээлчдийн ихэнх нь эрэгтэй хүмүүс байдаг гэдэг судалгаагаар нотлогджээ.

Дээрх зургууд нь архитектурч, дизайнер мэргэжилтэй уран бүтээлч Шамех Блювийн бүтээл бөгөөд тэрээр от кутюр даашинзууд болон алдарт брэндүүдийн онцлог коллекцуудыг гайхалтай зурдаг, загварын нарийн мэдрэмжтэй зураач юм. Шамех инстаграм дээрээ 356 мянган дагагчтай бөгөөд интернэт ертөнцөд түүний зураг маш түгээмэл харагддаг. Мөн тэрбээр өөрийн зурсан зурагтай утасны гэрний FMMXSHAMEKH гэх сонирхлтой нэгэн брэндтэй юм.

Тэрбээр ихэнх зургийнхаа скизийг гараараа зурж будгийн ажлаа компьютерээр гүйцэтгэдэг бөгөөд уран яруу хөдөлгөөнт манекан болон хөвсгөр намирсан үс зурах нь түүний онцлог юм. 2000 гаруй зургийг зурсан уг зураач нь Коко Шанель, Кристиан Диор, Версачэ гэх мэт брэндүүдийг онцлох коллекцуудыг зурж олонд тангдсан бөгөөд мөн улаан хивсний ёслол дээрх оддын өмссөн хувцас болоод олон хамтлаг, дуучид, загвар өмсөгч нарыг нарийн нямбай зурж тэдний таашаал хүндэтгэлийг хүлээж чадсан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч юм.

Түүний өөр олон зургийг инстаграм хуудаснаас нь харж болно.

Инстаграм хаяг: shamekhbluwi








#Fashion #Designer #Illustrator