Samsung компанийн дараагийн жишиг загвар болох Galaxy X хэмээн албан бусаар нэрлэсэн загвар нь гурван тусдаа LED хавтантай байх талаар Forbes мэдээлжээ.
Энэхүү утсыг бүрэн дэлгэхэд хоёр 3,5 инчийн LED дэлгэц нь нэг том 7 инчийн дэлгэц болж нэгдэх бөгөөд iPad Mini төхөөрөмжтэй хэмжээний хувьд ойролцоо болох юм.
Харин гурав дахь дэлгэц нь “утасны горим” буюу утсыг дэлгээгүй үед ашиглах бөгөөд дэлгэсэн үед ард талд нь байрлах аж. Зарчмын хувьд энэ төхөөрөмж нь эвхсэн үед гар утас, дэлгэсэн тохиолдолд таблет болно гэсэн үг.
Samsung компанийн хувьд аль 2011 онд л ийм горимтой концепц загварыг танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ жилийн “Хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга”-ны үеэр зах зээлд хамгийн эхэнд эвхдэг загварын, тансаг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.
Хэдийгээр өнгөрсөн жил худалдаанд гарах тухай цуу яриа гарч байсан хэдий ч бид оронд нь өөр загваруудтай танилцсан. Өрсөлдөгч Apple компанийн хувьд 2017 онд “Эвхдэг дэлгэцтэй төхөөрөмж”-ийн патентаа авсан бол аравдугаар сард ZTE компани эвхдэг утсаа танилцуулсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх