ФОТО: Бодит амьдрал дээрх АВАРГА БИЕТ ЭРИЙН ТҮҮХ


Энэ сарын эхээр HBO  телевизээс хийсэн “Аварга биет Андре” хэмээх нэгэн баримтат кино нээлтээ хийн олны хүртээл болсон. Уг уран бүтээл нь алдарт Андре (Andre) хэмээх нэгэн аварга биетэй эрийн амьдралынх нь бодит үнэн болон түүнийг өөр нэгэн талаас нь  харуулсан кино аж. 

Тэрээр Франц улсад төрсөн ба олон улсын хэмжээний шилдэг бөх, жүжигчин, тамирчин бөгөөд түүнийг бүр дэлхий дээрх хамгийн агуу "уугч” хэмээн хочилжээ. Учрыг нь баримтат кинон дээрээс дэлгэрэнгүй харж болно. Харамсалтай нь тэрээр их уудгаасаа болж өвчин туссан ба эмчилгээ хийлгэхийг хүсээгүй юм.  Андре 520 кг жинтэй, 7 фут өндөртэй учир Аварга биет хэмээн нэрийджээ. Түүний найзууд болох бөхийн домог Винс Макмахон (Vince McMahon), Халк Хоган (Hulk Hogan), Рик Флейр (Ric Flair) мөн жүжигчин Робин Райт (Robin Wright), Билли Кристал(Billy Crystral) нар болон гэр бүлийнхэн нь түүний тухай баримтат киног хийхэд туслалцаа үзүүлсэн юм. 

Андре бол дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг юм. Тэр амьдарч байх хугацаандаа ямар амьдралыг даван туулсан мөн нийтэд дэлгэгдээгүй олон сонирхолтой баримтуудыг баримтат кинонд оруулжээ. HBO-ийн спортын кинонуудыг хүмүүс үзэх их дуртай байдаг бол энэ удаагийн кино хүн болгоны сэтгэлд хүрч чадсан тийм уран бүтээл болжээ. 

Зураг дээрх гар Андрегийн гар бөгөөд тэр энгийн л хэмжээтэй шар айрагны лааз атгаж байна. 


Олон улсын барилдааны аварга Андре бусад тамирчдын хамт.


Тэр хамгийн анхны бөхийн супер од байсан юм.


“Гүнж сүйт бүсгүй” хэмээх кинонд тоглож буй үе.


Онгоцны суудалд тэрээр багтдаггүй байсан бөгөөд түүнд зориулан суудлыг янзалдаг байж. 


Ээж нь түүнд зориулж энэхүү том сандлыг хийжээ.


Зурган дээр бяцхан охин байсан бүсгүй киног үзээд өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ. "Ээж бид хоёр аварга биет Андрегийн хамтаар 1978 онд. Түүний амьдралын бодит түүхтэй танилцсаны дараа энэхүү бүтээл нь ямар сэтгэл хөдөлгөм болохыг би мэдсэн. Тиймээс үзэж амжаагүй бол та ч мөн заавал үзээрэй" гэжээ. 


Түүний өвчин даамжирсаар бие мах бодийг нь өөрчилж байсан боловч тэрээр карьераа үргэлжлүүлсээр л байсан.


Баримтат кинон дээр найз нь түүний талаар ярихдаа нэг шөнийн дотор 106 шар айраг ууж чаддаг байсан хэмээн дурсжээ. Гэвч энэ нь түүний өвчний гол шалтгаан болсон.


Тэр үргэлж амар тайван байгаагүй олон нийт үргэлж түүнээр доог тохуу хийдэг байсан ба эдгээр бүх зовлонг даван гарч чадсан нэгэн билээ.

#Giant #Story #Real life