Ах дүү уран гулгагчид олимпийн наадмын талаар сэтгэгдлээ хуваалцав


Г.Идэр-Ууган | YOLO.MN
2018-04-14

"ПЁНЧАН-2018" өвлийн олимпийн наадмын уран гулгалтын хосын төрлийн хүрэл медальт АНУ-ын тамирчид болох Алекс Шибутани, Майя Шибутани нар олимпийн наадмын талаар эргэн дурслаа. Тэдний хувьд Япон гаралтай бөгөөд төрсөн ах дүү юм. 2016 онд АНУ-д зохиогдож байсан уран гулгалтын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байжээ. Алекс болон Майя нар олимпийн наадмаас уран гулгалтын төрөлд медаль хүртсэн түүхэн дэх хоёр дахь АНУ-ын анхны тамирчид болсон юм.

Алекс Шибутани 1991 оны 4 дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Бостон хотноо мэндэлсэн. Пёнчан-2018 өвлийн олимпийн наадмаас хоёр хүрэл медалийг хүртсэн. ДАШТ-ий 2011 онд Москва хотноо болсон ДАШТ-ээс хүрэл, 2017 онд Финлянд улсад болсон ДАШТ-ээс хүрэл, 2016 онд өөрийн төрөлх Бостон хотноо зохиогдсон ДАШТ-ээс медалийн өнгөө өөрчилж, мөнгөн медаль хүртэж байжээ. Тэрбээр 1998 оноос буюу 7 настайгаасаа мөсөн дээр анх хөл тавьж, хичээллэх болсон байна.

Харин түүний дүү Майя Шибутанигийн хувьд 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо мэндэлсэн.  Ахтайгаа хамт 1998 онд мөсөн дээр хөл тавьснаар дэлхий, олимпийн медальтан болох замнал нь эхэлжээ. 

Пёнчан-2018 өвлийн олимпийн наадмаас хоёр хүрэл медалийг хүртсэн. ДАШТ-ий 2011 онд Москва хотноо болсон ДАШТ-ээс хүрэл, 2017 онд Финлянд улсад болсон ДАШТ-ээс хүрэл, 2016 онд Бостон хотноо зохиогдсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байжээ.

Ах дүү Шибутани нар ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн наадамд оролцож байсан туршлагатай бөгөөд Ази тивд болсон олимпоос медаль хүртэж амжилтаа ахиулсан юм. Тэд өвлийн олимпийн наадамд оролцоход ямар байсан талаараа хуваалцсан байна.

Энэ талаар Майя хэлэхдээ "Олимпод ороход гайхалтай мэдрэмжийг авсан. Хэдийгээр өөрсдийн хийдэг зүйлсээ хийж, үзүүлбэрүүдээ сайн хийнэ гэж бодож очсон ч хаа сайгүй олимпийн таван цагариг байж тэр цэнгэлдэхэд үзүүлбэрээ үзүүлнэ гэдэг төсөөлснөөс хамаагүй илүү байсан. Олимпийн наадам бол бусад уран тэмцээнийг бодоход тэс өөр юм билээ. Мэдээж олимпд амжилт гаргах нь бид хоёрын хувьд маш чухал байсан. Тиймдээ гулгалтын ч бид чадах бүхнээ дайчлан, бэлтгэлээ хангаж байсан."

Алекс хэлэхдээ : "Тийм ээ, тэс өөр байсан. Олимпийн наадамд оролцож байсан туршлагатай дасгалжуулагчид маань болон найзууд маань хэлэхдээ хэн ч байхгүй юм шиг төсөөлж, сандралгүй чаддаг зүйлээ хийхийг зөвлөж байсан.

Гэсэн ч бид хоёр багаасаа л уран гулгалтын тэмцээнүүдийг олимпийг зурагтаар үзэж өссөн. Хэн ч харахгүй байна гэж бодож, төсөөлж оролцох боломжгүй юм билээ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа үзэгчид харж байгаа шүү гэж бодохоор хамаг л сайнаараа байх ёстой. Дасаж, сурснаасаа илүүг гаргах хэрэгтэй учраас сандарч байсан." хэмээн олимпийн наадмын туршлага, мэдрэмжээсээ хуваалцжээ.

#PyeongChang #Skater