ФОТО: Алтан ургийн 37 ХААНЫ ХӨРӨГ зургийг дэлгэжээ


Сондор | YOLO.MN
2018-02-09

Төрийн түүхийн музейд "Төрт ёс, хаадын сан" үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнд Их эзэн Чингис хаан болон Алтан ургийн хаадын хөрөг зураг, «Монгол хаад» 13 боть түүхийн их шастир зэргийг дэлгэсэн байна.      

Үзэсгэлэнд байрлуулсан хөрөг зургуудыг Урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач С.Ганболд, Ц.Болд, Ц.Отгонбаяр, Ч.Алимаа, нар бүтээжээ. Тэд «Төрт ёс, хаад»-ын сангийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн заавар зөвлөгөөний дагуу нийт 37 бүтээл урласан байна. Хөрөг зургуудыг зургаан сарын хугацаанд бүтээжээ.

Монгол хаадын төрхийг реалист хэв маягт буулгаж, Алтан ургийнхaны хэв шинж, монгол хүний физик, антропологийн өгөгдөл, түүхэн ном сударт бичигдсэн байдал зэрэгт тулгуурлан хөрөг зургуудыг бүтээсэн аж. Учир нь Юань гүрний хаадын зургийг хавтгай буюу зураасан зургийн аргаар зуржээ.  

 

Төрт ёс, хаадын сан үзэсгэлэн

Төрт ёс, хаадын сан үзэсгэлэн



















'Монголын нууц товчоо' нэгэн дэлгэмэл, их хуудаснаа

'Монголын нууц товчоо' нэгэн дэлгэмэл, их хуудаснаа




Ч.Далай, Н.Ишжамц, Ж.Болдбаатар тэргүүтэй үндэсний түүхчдийн 15 жилийн хөдөлмөрөөр '13 боть түүхийн их шастир'-ыг бүтээжээ.

Ч.Далай, Н.Ишжамц, Ж.Болдбаатар тэргүүтэй үндэсний түүхчдийн 15 жилийн хөдөлмөрөөр '13 боть түүхийн их шастир'-ыг бүтээжээ.






ХУБИЛАЙ ХААН

ХУБИЛАЙ ХААН


ӨГӨДЭЙ ХААН

ӨГӨДЭЙ ХААН


ЧИНГИС ХААН

ЧИНГИС ХААН


Үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон эрдэмтэд дараах дүгнэлтийг хийв:    

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун: Монгол хаадын дүр төрхийг сэргээн бүтээсэн нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал бодит төсөөллөөр дамжиж, түүхээ улам гүнзгий мэднэ. Царай төрхөөс гадна дээл хувцас, хуяг дуулга, титэм тэргүүт уламжлал соёлын элементүүдийг таних боломжтой. Ер нь л хаадын дүр төрхийг сэргээн бүтээх нь түүх судлалын нийтлэг жишиг юм.

Урлаг судлалын ухааны доктор, зураач, уран барималч С.Бадрал: Хүн төрөлхтний түүх урлагийн түүхтэй салшгүй холбоотой. Түүхэн цаг үеийн цурай болж, олон төрлийн зураасан зураг, сурвалж бичигт тэмдэглэгдсэн дүр, бусад дурсгалууд үлдэж хоцорсон юм. Төр ёсны үүднээс их хаадынхаа дүр төрхийг баримталдаг жишиг хөргүүд байх хэрэгтэй.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ардын багш, доктор С.Дулам: Нүдний харцны тусгал, нүүр царайны илэрхийлэл, тэр бүү хэл сахал нь хүртэл живэр, нахал гээд бүгд бэлгэдлийн утгатай. Ер нь физик антропологийн, хүн судлалын үзүүлэлтүүд, Алтан ургийнханы хэв шинжийг тодорхойлоод, хаадынхаа нэгдмэл дүр төрхийг уран бүтээлчид баримтлаад явах нь зөв.

 

#Museum #Mongolia #Kings