"А-Sound" хамтлаг "FOREVER 247" тоглолтоо хийнэ


Сондор | YOLO.MN
2018-01-24

"A-Sound" хамтлаг жил бүрийн Гэгээн Валентины өдөр бие даасан "Forever 247" тоглолтоо толилуулдаг уламжлалтай.

Өнгөрсөн жил тэд нэг өнжиж, тоглолтоо хийлгүй сонсогчдоо багагүй хүлээлгэсэн биз ээ. Тэгвэл энэ жилийн Валентины баярыг "A-Sound"-ын хамгийн шилдэг дуунуудыг сонсон тэмдэглэх нь.
Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Монгол Контент" ХХК ажиллахаар болж, тус компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа болон хамтлагийн ахлагч Ц.Тэмүүлэн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

“Монгол Контент” компани “Монгол Мюзик” төслийнхөө хүрээнд энэхүү тоглолтыг бүрэн зохион байгуулах бөгөөд ихэнх уран бүтээлчид тоглолтынхоо бүхий л ажилд оролцдог бол "A-Sound" хамтлагийн хувьд зөвхөн уран бүтээлдээ анхаарал хандуулах нөхцөл бүрдэж байгаа ажээ.
Тоглолт бүр дээрээ онцгой содон сюрприз барьдаг тус хамтлагийнхан энэ удаад ч өвөрмөц бэлэг бэлджээ.

Хэзээд романтик орчин бүрдүүлж чаддаг "A-Sound"-ын залуус бүхий л цаг үеийн хит дуунуудаа толилуулна.

Тоглолт 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр 19:00 цагт Crocus Event Hall-д болно.

#Band #Forever247 #Asound