Шинэ жилийн даашинз сонгохдоо АНХААРАХ 5 ЗҮЙЛ


Э.Энхбазар | YOLO.MN
2017-12-18

Жил бүрийн сүүлийн сар эхлэхэд дэлхийн өнцөг булан бүрт Шинэ жилийн баярын уур амьсгал орж энд тэндгүй зүрхэндээ нууцхан баярын догдлол тодруулсан хүмүүс гүйлдэж хүлээлт авчирдаг.

Удалгүй анги, сургууль, найзууд баярын арга хэмжээгээ тэмдэглэж хуучин оноо үддэг. Охид бүрийн хувьд жилдээ ганцхан болдог энэ сайхан баяраар "Ямар даашинз сонгох вэ?" гэдэг асуудал тулгардаг.

Чамд ч гэсэн энэ асуудал тулгарч чи санаагаа чилээж байгаа бол чамд туслахад бид бэлэн байна. Үдэшлэгийн гүнж, хатан хаан болохыг хүсэж байгаа бол эдгээр дүрмийг даган даашинз сонгохдоо заавал мөрдөөрэй!

 

 

 

ЁОЛКНЫ МОД ШИГ БИТГИЙ БАЙ
Олон гял цал болсон даашинз, аксессуар (гоёл чимэглэл) хэрэглэвэл сайхан харагдана гэсэн өрөөсгөл бодол өнөө хэр нь бидний дунд байсаар л байна. Энэ нь хэтэрхий эртний ойлголт бөгөөд өнөө үеийн загварыг чиг хандалгад “цэгцтэй бөгөөд чамин” дүрмийг баримталдаг болсон билээ. Иймээс чи гоёлын даашинзаа сонгохдоо хэт их нэмэлт цацаг, бантик, чимэглэл ороогүй энгийн атлаа ихэмсэг загварыг түлхүү сонгоорой.

ХУРЦ ТОД ӨНГӨ ТАНЫГ ХУЛХИ ХАРАГДУУЛНА
Тод шар, нүд гялбам ягаан,  номин ногоон гэх хөгшин өнгийн даашинзыг сонгосон хүмүүс үдэшлэг бүр элбэг харагддаг. Тэгвэл энэ нь таныг хэтэрхий хямдхан, хулхи юм өмссөн мэт харагдуулдаг ба заримдаа хөнжлийн даавуугаа нөмрөөд ирсэн юм шиг л бусдад харагддаг юм. 2018 онд охид болон бүсгүйчүүдийн даашинзын өнгөний сонголт бол завсрын болон хөнгөн өнгө голлох нь ээ.
 
БАГШААСАА ЯЛГАГДАХГҮЙ ГАНГАЛАВ ДАА, ОХИД ОО!
Хэт их ил задгай эсвэл тод өнгөтэй даашинзыг сонгож жилдээ ганц олдох баяр аа үгүй хийв дээ, охид оо! Охидын гоо үзэсгэлэнг тодотгосон эрхэмсэг бөгөөд ил задгай биш даашинзыг сонгоорой. Жишээ нь, сонгодог хэв маягтай, үндсэн өнгийн даашинз (улаан, цагаан, хар гэх мэт)

ГАНЦХАН Л УДАА ДҮРМИЙГ ЭВДЭЭД ҮЗ
Өнгөрсөн зууны хүчингүй дүрэмд баригдаж шинэ зууны хүүхдүүд баярын гоёлоо сонгох нь бас нэгэн буруу зүйл юм. Яагаад заавал даашинзны доогуур өндөр өсгийт өмсөх ёстой гэж? Ганц ч болов удаа DR.MARTENS өмсөөд алхаж болохгүй нь юу байхав. Даашинзтайгаа хослуулан барих цүнхээ яагаад заавал чамин байлгах ёстой гэж. Жижиг үүргэвчээ аятайхан хослуулаад баривал ч бүүр догь доо.

ГАЛБИРТАА ТААРУУЛЖ ӨНГӨӨ СОНГО
Охидын түгээмэл гаргадаг алдаа бол галбиртаа зохихгүй өнгө сонгож өөрийгөө "балладаг". Хэрэв чи махлаг биетэй бол хар бараан өнгийг илүүд үзээрэй, харин хэт туранхай бол цагаан болон гэгээлэг өнгийг сонгоорой. Гэхдээ дээрх дүрмийг заавал мөрдөөрэй.

Нэмэлт зөвөлгөө: Шинэ жилийн гоёлоо сонгохдоо "Энгийн бөгөөд Ихэмсэг" байдлыг илтгэгч ALEX PERRY (АЛЕКС ПЕРРИ) брэндийн гоёлоос санаа аваарай.

Инстаграм хаяг: alexperryofficial

ALEX PERRY брэндийн санал болгож буй загваруудаас хүргэж байна.








#NewYear #Gown #Advice #Girls