"Хамгийн хөөрхөн охин" УСК ба БИДНИЙ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛС...


Д.Дэлгэрмаа | YOLO.MN
2017-12-06

-"ХАМГИЙН ХӨӨРХӨН ОХИН" УСК-ны нээлтээс бэлтгэсэн СУРВАЛЖИЛГА-

Үдэш бүр сургуулиасаа ирээд цүнхээ нээтэл дотор нь нэг алим, эсвэл амтат шоколад байж байвал чамд heart хайр иржээ гэсэн үг. Харин түүнийг хадгалах уу, амтлах уу гэдэг чиний л хэрэг.

Тийм ээ, өсвөр үеийн бидний хувьд хайр дурлал, үерхэл нөхөрлөл гэдэг хамгийн том сэдвүүдийн нэг. Гагцхүү энэ сэдвийг хөндөж чадсан уран бүтээл болох “Хамгийн хөөрхөн охин” уран сайхны киноноос авах зүйл их байх боловч хүн бүрийн ойлголт өөр өөр. Хүмүүс ярьдаг, анхны хайр бүтдэггүй ээ гэж...

Харин тус кинон дээрх хайр дурлал яаж өрнөдөгийг хүмүүн та бид үзэж байж ойлгох байх аа. Мөн хэн нэгний хувьд хамгийн хөөрхөн охин нь байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш юм шүү дээ. Хүмүүсийн ихэнх нь хөөрхөн гэхээр л нүүрээ будаад үзэсгэлэнг бүтээдэг гэж боддог. Гэхдээ жинхэнэ гоо үзэсгэлэн гаднаа бус, дотроо байдаг юм.  

Киноны гол дүрд тоглосон Э.Отгончимэг буюу Мишээл (Мийш, Мишка)-г  та бүхэнд танилцуулж байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн 2-р курсын оюутан ба гадаад Харилцаа, маркетинг мэргэжлээр суралцаж буй мундаг охин юм. Өөрөө их даруухан охин боловч уг кинонд сахилгагүй, эрч хүчтэй, сэргэлэн, өөдрөг охины дүрийг гаргаж чадсан байна.

Та бидний мэдэхгүй зүйлээс дурдвал тэрээр дугуй унаж чаддаггүй байсан ба кинонд маш олон дугуйтай хэсэг гардаг учир дугуй унаж сурсан хэмээсэн юм. Кинонд гардаг дүр нь "Би гутарч гунихыг огтхон ч хүсдэггүй. Ямар ч үед зөвхөн өөрийнхөөрөө байх минь цаг үргэлж баяр баясгалан, аз жаргалд тэмүүлэх хүсэл эрмэлзлийг минь бадраадаг. Энэ чинь л би, хэзээ ч үл гутрах Мишээл, Мийш, Мишка" юм. 

heart Дашрамд дуулгахад киноны нээлтийн өдөр буюу 12-р сарын 02-ны өдөр бидний сайн мэдэх илтгэгч хөвгүүн Х.Идэр түүнд үерхэх санал тавьсан ба улмаар Отгончимэг, Идэр хоёр маань хайр сэтгэлийн харилцаагаа улам баталгаажуулаад авсан юм. Шинэхэн хосдоо баяр хүргэе. Х.Идэрийн ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.

Харин гол дүрийн жүжигчин Ану-Үжингийн хувьд нээлтийн арга хэмжээнд ирж чадаагүй, учир нь тэрээр Испани улсад жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа ирээдүйтэй жүжигчин юм. Түүнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж хүлээн авна уу. Түүнийг хэзээ нэгэн өдөр Холливудын тайзнаас харна гэдэгт хэн ч маргахгүй биз ээ. heart Дахин нэг нууц задлахад киноны дууг дуулсан Мөнхбаяр нь Ану-Үжингийн найз хөвгүүн бөгөөд тус кинонд хосууд хамтдаа тоглосон төдийгүй тэдний хувьд хоёулангийнх нь эхний уран бүтээл юм. Та хоёртоо ч мөн аз жаргал хүсье.smiley

Уг киног "Жаалхүү фильм", "Түвшин энтертайнмэнт", "Сэлэнгэ Бугант ХХК" хамтран бүтээсэн ба найруулагч А.Наранбулаг, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат, эвлүүлгийн найруулагч Ц.Казнак, дууны найруулагч О.Нарангэрэл, Г.Эрдэнэхүү, дууны оператор Л.Ариунболд, нүүр хувиргагч Э.Батгэрэл, ерөнхий зураглаач Т.Мөнхсарнай, гүйцэтгэх продюсер Э.Тэмүжин, ерөнхий продюсер Б.Баярцэцэг, ерөнхий зураглаач М.Энхтүвшин, бичиж найруулсан Л.Таванбаяр гэх мэт маш олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан бүтээл болсон байна.

Мөн бидний сайн мэдэх "Mongolian’s next top model" шоу нэвтрүүлгийн ихэр оролцогчид болох Г.Ихэрцэцэг, Г.Ижилцэцэг нар тус кинонд туслах дүрийг бүтээжээ.

Жүжигчин Мөнхбаяр өөрийн тоглосон анхны уран бүтээл болох "Хамгийн хөөрхөн охин" киноны "Чамайгаа зүүдлэхгүй юм бол" дуугаар хурсан олонд баяр нэмсэн юм.

Туслах дүрийн жүжигчдийн сэлфи миний дуранд өртлөөsmiley
Кино бүтээлцсэн хүмүүс болон киноны нээлтийн үйл явц...
Саяхан хуримаа хийсэн залуу жүжичид болох Ари, Бидо нар ч бас уг кино бүтээлд хамааралтай. Учир нь Бидо тус кинонд дурлалт залуугийн дүрийг бүтээсэн юм.
Гол дүрийн жүжигчин Э.Отгончимэг болон туслах дүрийн жүжигчин М.Энхжин нар.
"Хамгийн хөөрхөн охин" уран сайхны киноны туслах дүрийн жүжигчид нээлтийн арга хэмжээний үеэр.

Yolo-чид оо, "Хамгийн хөөрхөн охин" уран сайхны киногоо үзээд өөрийгөө хөөрхөн гэдэгт бүү эргэлзээрэй. Хүн бүхэн хөөрхөн. Учир нь бид бүгд дахин давтагдашгүй, бурхны содон бүтээлүүд юм шүү дээ. laugh

 

#ХамгийнХөөрхөнОхин #Movie