Бид эрт орой хэзээ нэгэн цагт биеэ даан өрх тусгаарлан ээж аавтайгаа хамт амьдрахаа больдог билээ. Дэлхийн улс орнуудад хүмүүс хэдэн настайдаа ээж аавынхаа гэрээс явдаг талаар сонирхоцгооё.
ГРЕК
Грекчүүдийн хувьд 30 хүртлээ эцэг эхтэйгээ хамт амьдрах нь хэвийн үзэгдэл бөгөөд тэднийг бэлэнчлэх сэтгэлгээтэй гэдэг ба тусдаа гаран бие дааж асуудлуудтайгаа нүүр тулахаас эмээдэг гэцгээдэг.
ИТАЛИ
Италичууд мөн адил 34 нас хүртлээ ээж аавтайгаа хамт нэг гэрт амьдрахыг илүүд үздэг бөгөөд тусдаа гарах асуудал дээр төр засгийн оролцоо ч байдаг.
ИЗРАИЛ
Израилчууд дунд сургуулиа төгссөний дараагаар шууд цэргийн албанд явдаг бөгөөд 21 насандаа эргэн ирдэг. Эргэн ирэхдээ эцэг эхээсээ өрх тусгаарлан байр хөлслөн гарна. Ингэхдээ эцэг эх нь байр худалдан авахад дэмжлэг туслалцаа байнга үзүүлдэг аж.
ЕГИПЕТ
Египетийн залуус 18 хүрээд хуримаа хийн гэр бүл зохиох хүсэлтэй байдаг хэдий ч эдийн засгийн хүндрэлийн улмаас төдийлөн хүссэнээ хийх боломжгүй байдаг.
ФИЛИППИН
Филиппинчүүд 40 хүрсэн ч эцэг эхийнхээ хамт амьдардаг бөгөөд ганц эцэг эхээр тогтохгүй ах эгч хамаатан садангууд буюу нэг гэрт хэд хэдэн өрх айл байх нь ч элбэг тохиолддог гэнэ.
ОРОС
Оросууд харин дунд сургуулиа төгсөн их сургуульдаа орох цагаас эхлэн дотуур байр гэх зэрэгт амьдран эцэг эхээсээ тусдаа биеэ даан амьдраад явдаг. Ээж аавууд мэдээж сургуулиа төгсөн ажилд орох хүртэл нь санхүүгээр байнга тусална.
АМЕРИК
Америкт харин эцэг эхийнхээ гэрт удаан амьдрахыг таашаадаггүй бөгөөд ахлах сургуулиа төгссөн даруй тусдаа гаран амьдрахыг илүүд үздэг. 25 наснаас хойш ээж аавтайгаа амьдрахыг Америкчууд төдийлөн хүсдэггүй аж.
АНГЛИ
Англичууд мөн л адил аль болох эрт тусдаа гарахыг эрмэлздэг бөгөөд 24 наснаасаа эхлэн буюу их сургуулиа төгссөнийхөө дараа бүрмөсөн өрх тусгаарлан гардаг байна.
ФРАНЦ
Францчууд харин ахлах сургуулиа төгсөөд 18 насандаа шууд яваад өгөх нь элбэг тохиолддог. Их сургуулиа дэлхийн аль ч өнцөгт сурахад бэлэн байдаг гэнэ. Ээж аавууд ч том болсон хүүхдийнхээ амьралд оролцох шаардлагагүй гэж үзнэ.
ГЕРМАН
Ихэнх Германчууд 25 нас хүртлээ ээж аавынхаа гэрээс явсан байх ёстой гэж үздэг байна.
ШВЕД
Шведчүүд ахлах сургуулиа төгсөөд байр түрээслэн эцэг эхийнхээ гэрээс явж бие даан амьдрахыг эрмэлздэг.
ЯПОН
Япончууд мөн адил аль болох эрт эцэг эхийнхээ гэрээс явахыг илүүд үздэг бөгөөд үүний тулд хичээлээс гадуурх цагийн ажил их хийнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх