Өндөр харагдуулдаг хувцаслахуйн 9 ЗАЛЬ


Э.Энхбазар | YOLO.MN
2017-10-24

Өсвөр насанд намхан хүүхдүүд өндөр харагдана гэдэг хамгийн чухал асуудал. Өдөр тутамдаа өмсдөг хувцасаа ашиглан өндөр харагдах 9 залийг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү зөвлөгөөг чи өдөр тутамдаа хэрэгжүүлснээр өөртөө итгэлтэй, өндөр мөн зөв хувцаслах соёлд суралцах юм.

1. Аль болох олон өнгийн хувцаснаас татгалзах хэрэгтэй. Нэг өнгийн хувцас өмсөх нь таныг өндөр харагдуулах болно.


2. Хэрвээ чи хүрэм өмсөж байгаа бол түүнийгээ товчлохгүй байх хэрэгтэй.


3. Ороолт зүүхдээ босоо шулуун судалтай ороолтыг хүзүүгээрээ чанга ороогоод доош нь унжуулах хэрэгтэй.


4. Чиний трико болон оймс, гутал чинь юбка, өмднийхөө өнгөтэй нь адил байх хэрэгтэй. Хөвгүүд өмд болон гуталны өнгө адил байлгах хэрэгтэй.


5. Том бүдүүн бүс зүүж болохгүй. Энэ нь таны биеийг илүү л богино харагдуулах болно.


6. Тарган байх нь чамайг илүү намхан харагдуулах тул чи жингээ хасах хэрэгтэй.


7. Хэрвээ чи юбка өмсөх гэж байгаа бол өргөнөөсөө илүү урт хэмжээтэй юбка өмсөөрэй.


8. Мэдээж өндөр өсгийт чамд тусална.


9. Хүзүүгээ илүү урт болгож харагдуулмаар байвал V хэлбэрийн захтай цамц өмсөх хэрэгтэй.

#Tall #Clothe